Breaking News

Санскрит хичээл

Монгол Улсын их сургуулийн багш С.Дэмбрэл

Зүүн дээд буланд байгаа “Playlist” рүү орж бусад хичээлийг үзнэ үү.

संस्कृत

Нэрний утга:

  1. संस्कृत – санскрит  гэдэг үгийн утга нь сайтар найруулсан, мөн хамтад нь бүтээх хэмээх утгатай.  Эртний Энэтхэгчүүд самскрит хэлийг Шива бурханы дамарнаас гарсан 14 авианаас үүссэн хэмээн үздэг байна. Тиймээс тэнгэрийн хэл хэмээн нэрлэх ч буй. Анх Вэд судруудыг энэ хэлээр тэмдэглэн үлдээсэн байдаг ба самскрит хэлийг анх Chandas -бургас хэмээн  нэрлэдэг байжээ. Энэтхэгчүүд өөрсдөө энэ хэлийг Devabhāsā, Devavani, Suragira, Surabhāsā гэх зэргээр нэрлэдэг бол. Түвд Монгол уламжлалд  རྒྱ་གར་སྐད  Энэтхэгийн хэл    ལེགས་སྦྱར་སྐད  Сайтар найруулсан хэл    ལྷའི་སྐད  тэнгэрийн хэл  хэмээн нэрлэж иржээ.

Гарал үүсэл:

Самскрит хэл Индо Аряан / indo- aryan /  буюу индо иран /indo -iranian /  хэмээх язгуурт хамаарагддаг. Хиндү болон Жайнизм, Буддизмын эх сурвалжууд  санскрит хэлээр бичигдэн үлдсэн байна. Одоо Энэтхэгийн Уттарканд  / uttarkhand / мужийн албан ёсны хэлээр бүртгэдгэн хэрэглэгдэж байна. судлаач эрдэмтэн нар Санскрит хэлний үүсэл хөгжилын явцыг 3 үе шатаар хуваан үздэг.

Нэгдүгээр үе шат нь Вэд санскрит /Vedic-sanskrit /

Хиндү шашны Дөрвөн вэд буюу Риг вэд  / Rigveda/, Яжур вэд /Yajurveda/, Сам – вэд /Samaveda/ Атар вэд /Atharvaveda/  эдгээр нь санскрит хэл дээр бичигдсэн байдаг тул тэдгээрийн Вэдийн санскрит хэмээн үздэг байна. Эдгээр нь НТӨ 1500 жилийн тэртээх сургаал номлол юм.

Хоёрдугаар үе шат:  Сонгодог санскрит / Classical-sanskrit / НТӨ 4-р зуун

Панини / पाणिनि Pāṇini / ( НТӨ 500-600 он) -гийн санскрит хэлний дүрмийн Аштадяая / अष्टाध्यायी Aṣṭādhyāyī / ном нь 8 бүлэгтэй 3990 судраас бүрдсэн дүрмийн номыг зохиосноор Санскрит хэлийг сонгодог хэлбэрт оруулж ирсэн байна. Түүний дараагаар Панинигийн энэхүү дүрмийн номонд  тулгуурлан  Катяаяна /katyāyana / -гийн Вартикас / Vartikas /, Патанжали / Patanjali / -ийн Махабаасяа /Mahabhāsya/ зэрэг тайлбар толиуд гарч ирсэнээр сонгодог санскрит нэлээн төгс төгөлдөр шатанд хүрсэн байна. Сонгодог санскрит хэл дээр Энэтхэгийн маш олон бандида нар ном зохиолоо туурвисан байдаг байна. Жишээвэл бидны сайн мэдэх Хиндү шашны Рамана, Махаварата, Дандины зохиост аялгуу, Галидасын Үүлэн зардас зохиолууд байна.

Гуравдугаар үе шат: Буддист- Хосолмол санскрит / buddhist Hubrid sanskrit / НТӨ 4-р зуун/

Буддын шашны Тэравада чиглэлийн сургаал номлолд өргөнөөр хэрэглэж байсан Пали-Пракрит / Pali-Prakit/  хэлний үг, өгүүлбэр зүйг ашиглан хэрэглэдэг учир хосолмол хэмээн нэрийдсэн байна. Хосолмол санскрит хэл дээр Ашвагошагийн / Aśvaghoṣa / зохиол болох Бурхан багшийн намтар  /Buddhacarita/, Дармакийрти / Dharmakīrti/-гийн зохиол  Рупаватара / rupavatara/  зэрэг ба Замбутивын 6 чимэг бүгдээр энэ хэл дээр зохиол бүтээлээ туурвиж байжээ.

Бичиг үсэг ба аялга: / sanskrit script and dialect   /

Санскрит хэлийг эрт дээр үеээс  brahmi /нтө 1/, karośthi, Gupta, Devanagri зэрэг бичигээр тэмдэглэж байжээ. Дэванагари гэдэг Бурхадын хот гэсэн утгатай үг бөгөөд энэхүү бичиг нь /11-12 зуун/ анх хэрэглэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл хэрэглэж байна. Аялга дуудлагын хувьд Тэвари /Tiwari/ хэмээх судлаачийн тэмдэглэснээр төв, зүүн / Бингал орчим/, өмнө, баруун хойт зүгийн аялгa хэмээн дөрөв хувааж үзсэн байна.

Судалгаа:

Европын эрдэмтэдээс анх Heinrich Roth /1620-1668/ санскрит хэлийг судалсан ба дараагаар Sir William, Max Miller эдгээр эрдэмтэн судалж харин 20-р зуунаас хойш Pollock, Hanneder, Hatcher нарын эрдэмтэд судалсан байна.

хоёрдугаар хичээлийн техт “татах

дэванагари үсгийг бичих дасгал “татах

teach yuorself samskrit “татах

Бусад сурах бичиг номуудыг буддын номын сан хэсгээс үзнэ үү.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!