Breaking News

Бурханы хөшөөнд нуусан ламын шарилыг томографаар нээсэн нь дэлхий дахиныг шуугиулж байна

 
ct-scan    Мянган жилийн настай бурханы хөшөөнөөс ламын занданшуулсан шарилыг нээсэн явдал дэлхий дахинд шуугиан тарьж байна. Энэхүү буддын бурханыг гаднаас нь харахад 12, 13-р зууны үеийн байдаг л нэг бурханы баримал шиг харагдаж байгаа юм. Гэтэл Нидерландын судалгааны багийнхан баримал дотроос гайхамшигт зүйлийг нээжээ.Судлаачид барималыг томографаар харахад дотор нь ламын занданшуулсан шарилыг нуусан байсныг тогтоожээ. Манай эриний 1050-1150 оны үеийнх хэмээн таамаглаж буй бурханы барималаас гарсан муммийг Хятадын Буддын их багш Лиукуаний цогцос хэмээн үзэж байна.  Тэрээр буддын шашнаас гадна анагаах ухаан судлалаар ихээхэн алдаршсан нэгэн байжээ.

Бурханы хөшөөнд нуусан ламын шарил ихээхэн шуугиан дэгдээж байгаа ч зарим эрхтнүүдийн оронд эртний хятад бичиг бүхий цаасуудыг хуйлж хийснийг тогтоосоон байна.

Эрик Бруижнээр ахлуулсан судалгааны багийнхан дүрслэх урлаг буддын шашинд хэрхэн хөгжиж ирснийг тогтоох зорилгоор судалгаа хийж байгаа бөгөөд Роттердам хотын Байгалийн түүхийн музейгаас энэхүү бурханы баримлыг судалж үзсэн нь ийнхүү шуугиан дэгдээхэд хүргэсэн аж.

Ламын шарилаас ДНК-ийн шинжилгээ хийхээр дээж авсан байна. Занданшуулсан шарил хэнхийх вэ, яагаад нуусан бэ, хөшөөг хаана хэн урласан, хэрхэн Нидерландад хүрсэн зураг олон асуулт дэлхийн дахины анхаарлыг татаж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан ганц сэдэвт шинжлэх ухааны өгүүллийг ирэх сард хэвлүүлэх гэнэ. Бурханы хөшөөг музейд эргүүлэн өгсөн бөгөөд ирэх тавдугаар сар хүртэл олон нийтэд үзүүлэх юм байна.

Д.Идэр
эх сурвалж:24tsag.mn

ct-scan
ct-scan

Comments

comments

Check Also

Обама Далай ламыг сайн найз хэмээн онцлов

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Дээрхийн гэгээнтэн Далай ламтай өчигдөр уулзсан тухай BBC агентлаг мэдээлжээ. Тэд …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!