Breaking News

1936 оны “Лам нарын сэтгүүл”-ийн 1-р хэвлэлд гарсан өгүүллээс…..

5. Шашин төрийг тусгаарласаны ба лам нарын харилцааны тухай, улсын засгийн бодлого
1. Шашин төрийг тусгаарласан тухай
Манай Монгол ард улс бүгд найрамдах засгийг тогтоож үндсэн хуулийг батлан нийтэлсээр даруй арван хоёр жил болжээ.
Үүнд лам нарын тухай тусгаар зүйл ангиар бэлхэнээ тодорхойлогдож дараа мөн уг зүйлийн үг үсгийн утга санааг нэмэн тайлбарлаж хэдэн удаа жич гаргасан нь, хэн алины анхааралд эрхбиш орууштай нь байтугай хэрэг ажил дээр ч бэлхэнээ холбогдон атал нэлээд хийдийн лам нарын олонхи нь уг хуулиудыг дутуу ташаа ухахуй нь үзэгдэх буюу урьдын феодалуудаас утгыг зориудлан мушгихуй нь бас л төдий цөөн бус бөгөөд мөн лам нарын олонхи нь өөрсдөө ч уг хуулиудыг үнэхээр ухамсарлан зөвөөр журамлаж гэм чингэж түүгээр мушгигдахгүй мэт асан.
Иймд уг эх ба зохих тайлбаруудыг баримтлан хуулийн бодлого зорилгыг биднээс дагаж биелүүлэх оролдлого утгыг анхаарч аль ухсаны хэрээр бас нэг тодорхойлвоос
Шашин төрийг тусгаарласны гол утга нь, тус Монголын тусгаар тогтносон эрх чөлөөг хамгаалах ба түүний аж ахуй, соёл боловсролыг хөгжүүлэх зорилгод ардын засаг болвоос тус ард түмнийг хувьсын шашны үзэл бодлогоор нь ялгаварлан үзэх учиргүй амуй.
Ер олон улсын түүхээс авч үзвээс аливаа улсын засгийн газар нь өөрийн аль чадал эрхшээлээрээ нэгэн шашныг өмөглөн тэтгэх аваас олон шашны алин нэгнийг нь шүтэх буюу ямарыг ч огт үл шүтэх хэсэг ардыг хорсгон хүчирхэхүйд хүрэхүй нь зайлшгүй.
Бид нэгэн ёсны шашныг шүтмүй хэмээвч үнэндээ хот хөдөөгөөр Монголын хуучны бөөгийн мөргөлийг шүтэх этгээд мэдэшгүй олон зэргийн дотоод ялгаа буйгаар үл барам шшаны зүйлийг онц сонирхон чухалчлахгүй хар хүний ёсоор оршигч хүмүүс эрт ба эдүгээд ч байж байсаар бүрч үл шатах этгээдийн тоо улам олшрон ажгуу. Жишээлбээс нэгэн улсаас улаан малгайтын ёсыг өмөглөвөөс шарын шашныг хамгаалагч нь буюу эсхүл гэдэргэ харилцаанд гомдон хорсохчлин улсаас шашныг бишрэн шүтэх этгээдийг буюу жигшин үл шүтэгчид алин нэгнийг нь боловч хуулиар хүчирхэн аваачиж албадваас ард улсын ард түмний жинхэнэ эрх чөлөөний байдалд шууд харшлан, үл нийлэлцэхийн тулд тийнхүү улс төрийн үзэлд огт эс ялгаварлах агуу хуулийг тогтоохуй нь чухам хүү улсын засгийн туйлын зөв зам болох учир тэр нь шашны явдлыг улсын явдлаас тусгаарласны ухаан нь мөн болмой.
Энэхүү бодлого нь харин ч шашинд их л тустай амуй. Юун хэмээвээс аливаа улсын төр шашны түүхэнд үзвээс аливаа шашин бээр өөртөө огт хамаарахгүй улс төрийн бодлогыг биелүүлэхийг оролдох нь бас ч байдгаас засгийн өмгөөллийг хөндлөн тотгороор уршиглан сольдог аж.
Манай шашны номын ёсон болвоос өөрийнхөө номлолоороо дэлгэрснээс бус засгийн эрхшээл хүчээр болсон нь үгүй, энэ үест гагц
Тус улсад байтугай гадаад олон улсуудад ч мөн л шашны явдал баахан суларсаарыг хараалан бодвой ч бидний өөрсдийн дутагдалаас л үндэслэсэн хэрэг, жишээ нь санваарыг сахих ба номын ёсыг номлох чадал нь шашнаа мандуулан дэлгэрүүлэхүйд хараахан эс хүрэлцснээс болжээ.
Бид эл омтгой ташаа бурууг хүлээлгүйгээр дотоод гадаад улсын засгаас биднийг өмөглөх буй за хэмээн найдваас олны нүдний өмнө манай шашны доторхи үйлс чадал дутуу турхан болохыг илэрхийлэхийн гадна, шашинд огт хамаарагдахгүй зорилго зүүж ард улсын дайсны этгээдэд багтаж хувьсгалын хууль цаазанд хуврагаа талаар эвдэгдмүй. Учир иймийн тулд шашны явдлыг улсын явдлаас тусгаарласан нь шашинд хоргүй болохоор үл барам, үнэхээр их тустайг сэхээрэн олж хувраг бид эдүгээгээс улсын засгаас гаргасан уг хуулинд ач хариулан чадах хэрээрээ хуулийн бодлогыг зөвөөр ухаж ухуулан биелүүлэхийг туслалцан оролдвоос зохимой.
2. Лам болох журмын тухай
Ийнхүү шашныг төрөөс тусгаарласан тухай дээр бас ч нэгэн чухал зүйлийг тэмдэглэвээс 24 оны 12 сард улсын их хуралд ардын төлөөлөгчдөөр шинэчлэн баталж нийтэлсэн хууль ба 26 оны 2 сард гаргасан нэмэлтэд залуу насны этгээдийг шууд лам болох явдалд журам хэмжээ тогтоожээ.
Энэхүү тогтоолыг аанай бид буруу ухааран бусчлан бурангуйлах үүнд мөнөөхөн бидний марташгүй винайн ёсоор болвоос ноён засгийн зөвшөөрөлгүй лам болохыг хориглосны гадна хувьсгалын өмнө цаг тухайн засгийг барих аймаг хошуудын хаад ноёдын эрхийг хувьсгалаар бүрнээ шилжүүлэн авч эрхийг ард хүнийг мөлжихөд огт бус, харин тэднийгээ жинхэнэ ашиг тусын тулд эл ардын сонгуулийн засгийг байгуулсан нь Манжийн үеэс тэр цагийн засгийн эрхэнд хувраг болгох эсэхийг тусгай тогтоосоор ирснийг бид тухай бүр хүлээж байсан аваас эдүгээхийн ардын засагт уг эрхийг түмэн илүү зөв хэмээн ухах учиртай нь тэрхүү Манжийн үед болвоос манай улс буурь
бөгөөд тэр үеийн гадаад олон улсуудын аж ахуй ба соёл боловсролоос их л хоцрогдсон авч мөн л улсын албан ба аж ахуйн ажилд хуврагт шилжүүлэхгүй хэсэг эрчүүд жил бүр шаардагдаж агсан агаад эдүгээхийн бидний Монгол улс колонийн байдлаас арайхийн хагацаж хөл дээрээ зогсон жинхэнэ улсын хэвд сая орж бүхий энэ үестээ улсын ба олон нийтийн аж ахуй, соёл боловсролын ажилд нээгдэх хүний тоо урьд урьдаас улам бүр илүү болох нь үзтэл илэрхийн тулд тус ард улсаас хуврагийн тоог зохисоор хязгаарлах хэмээхийг гайхах газаргүй, ертөнц дахины аль ч улс гэрийн ерийн засаг засаглалын хэрэг бөгөөд ялангуяа сүүлчийн үед гадаадын эзэрхэг түрэмгийчүүдээс тус улсад өнгөлзөн халдаж бидний Монголчуудын эрх чөлөөг дайн зэвсгийн сүр хүчээр булаан авч боомилон боолчлохыг занаж бүхийд ялангуяа харъяат засгаас улс орныхоо хил хязгаарыг батлан хамгаалж, аж ахуй, эрдэм соёлыг аль хурданаар бэхлэн хөгжүүлэхийг эс оролдвоос тусгаар тогтносон тулгуураа алдахад хүрүүжин хэмээхээс нэлээд үлэмжхэн тоотой ажилчдын хүч нээгдэх нь арга буюу тиймийн тулд бидний хуврагууд засга төрийн явдалд эс оролцон номын ёсоор санваарыг сахих, чойрын сургуулийг үйлдэх зэргээс өөр үгүй боловч улсын чухам бодлогыг ухамсарлан дагаж явбаас зохих бөгөөд лам болж цэргийн зэрэг ард олны албан ажлуудаас жил бүр тайлагдах хүмүүсийн тоог чингэж хязгаарлах эрх нь эдүгээхийн засгаас хэвээр буюу ялангуяатай хадгалах нь эл дээрх элдэв нөхцөл холбогдолоос эгнэгт байх учир, ард улсын хуулийг эсэргүүцэх хөндийрөх үгүй шударга төвшин байваас зохих буюу эсэхүл сая санваараа сахиж хуврагийн ёсоор тавтай орших зорилгодоо саад учруулжээ.

Эх сурвалж: Бурханы Шашин Соёл Түүх/ face-book/

Comments

comments

Check Also

Түүхийн хар толбо:“1932 оны бослого”

ХХ зууны Монголын түүхэн дэх одоо хэр нь бүрхэг, орхигдсон, тойрч дөлдөг  олон асуудлын нэг …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!