Breaking News

Вон-Юу

Хувраг Вон-юу,Үй-сан хэмээх хоёр анд 661 онд одоогийн Солонгос улсаас Тан улсруу Буддын номонд суралцахаар аян замд гарчээ. Замд харанхуй болж дээр бороо орсноор хоёул нэгэн агуйд борооноос хорогдон хоног төөрүүлэхээр болжээ.
Шөнө ам цангасан Вон-юу хувраг харанхуйд нэгэн аяга олж ойролцоох уснаас хутган уугаад сайхан зөөлөн ус хэмээн бодон нойрсов. Өглөө хоёул сэрээд харахад хоног төөрүүлсэн агуй нь агуй биш бунхан, ус утган уусан аяга нь аяга биш хүний гавлийн яс байжээ. Үүнийг харсан Вон-юу дотор нь эвгүй оргиж бөөлжис огиулаад:
Өчигдөрийн зөөлөн амт
Өнөөдрийн огиудас болох.
Сэтгэл нээгдвээс даруй бүгд нээгдмүй
Сэтгэл хураагдваас даруй хохимой ба ялгаан үгүй
“Бүхий л ертөнц нь даруй сэтгэл төдий” хэмээн
Будда айлдсан байхад
Яахаараа би мартдаг билээ”
Энд байхгүй үнэн Тэнд байна гэв үү.
Тэнд байгаа үнэн Энд үгүй гэсэн үү.
Хорвоо ертөнцөд зууралдах юмгүй хүмүн нь
Хоёргүй замаар үхэл, төрөлөөс гэтлэн хагацах болой”
хэмээн энэхүү дууг аялан анд Үй-санаас салан нутаг буцсан гэдэг.

Comments

comments

Check Also

Түүхийн хар толбо:“1932 оны бослого”

ХХ зууны Монголын түүхэн дэх одоо хэр нь бүрхэг, орхигдсон, тойрч дөлдөг  олон асуудлын нэг …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!