Breaking News

Гэгээрэх боломж хэнд ч бий

 

Хүн төрөлхтөн ертөнцийг хоёр чиглэлээр танисаар ирж. Нэг нь туршлага, баталгаа нотолгоонд тулгуурлан юмс үзэгдлийн шинж чанарыг судалдаг шинжлэх ухаан хэмээгддэг арга зүй, нөгөө нь бясалгал үүссэн цагаас бий болсон нууц (эзотерик) хэмээн нэрлэгддэг, юмс үзэгдлийн мөн чанарыг судалдаг Дорнын эрдэм ухаан юм. Нууц эрдмийг хүн гаднаас олж авдаг бөгөөд түүнийг эзэмших арга Дорно дахинд анх түрүүн бий болж, нилээд хожуу мэдлэг хуримтлуулах зорилготой одоогийн арга Өрнөдөд үүсжээ. Барууны шинжлэх ухааны сүүлийн хэдэн жилд хуримтлуулсан мэдлэг 3000-аад жилийн өмнө Дорно дахинд бий болчихсон байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна.

Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван хэмжээсээр сэтгэн бодож, оршин амьдардаг өнөөгийн бидэнд олон хэмжээст орон байдаг гэдэгт иггэхэд хэцүү. Гэтэл торсионы хэмээх олон хэмжээст орон руу нэвтэрч чаддаг хүмүүс эртнээс байсаар ирж. Эл олон хэмжээст оронд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг нэг дор төдийгүй юмс ч нэгэн дор тул бүгдийг хамтад нь хүртэн мэдэрч, харж, сонсож болдог бөгөөд тэнд физикийн болон термодинамикийн хууль үйлчилдэггүй аж. Торсионы орон (физик вакуум) нь буддын онолын мантра, монгол хэлэн дэх дандар (тантра) аж. Торсионы орон нь дулааны эрчим хүчийг төвлөрүүлдэг галт шил лугаа өөрөөс ангид орших хүчийг өөрт төвлөрүүлэн хадгалах чадвартай, бүрэн дүүрэн ухаарсан оюуны хүчээр үйлчилдэг хэрэгсэл, оюуны эрчим хүчийг нягтруулагч юм. Хөгжсөн торсионы оронтой хүний оюуны чадавхи өндөр байдаг тул түүнийгээ хөгжүүлж дэвшүүлэх нь эрхэм зорилго болохыг их гэгээрэгчид сургаж түүнд хөтөлсөөр иржээ.
Гэгээрэхүйн талаар өгүүлэхийн өмнө тун ойрхон дуудлагатйтай ч өөр өөр утга агуулагатай хоёр үгийн талаар тэмдэглүүштэй. Монолчууудын хэрэглэдэг “шашин” хэмээх үг нь “шасана” гэсэн самгард үгийн монголчилсон хувилбар бөгөөд олон түмэн энэ үгийг бурхан шүтээн гэж ойлгож ирж. Ер нь шашин гэдэгийг “номлол, сургаал” гэж ухаарах нь зүйтэй аж.

“Бурханыг ямар нэгэн дүр, хэлбэр дүрсээс хайж олохыг эрмэлзэх хэрэггүй. Жинхэнэ бурхан бол гэгээрлээс өөр юу ч биш. Бурхан нь өөрөө гэгээрч, хүмүүсийг аварч буй тэр хүн юм” гэж гэгээрлийн мөн чанарыг Будда тодорхойлсон байдаг. Бодгал, юмсын мөн чанар, үзэгдлийн учир шалтгаан, сав ба шим ертөнцийн харилцан хамаарал, шүтэн барилдлагын зүй тогтол зэрэг олон ухагдахууныг нэгэн мөр боловсруулсан, түгээн дэлгэрүүлсэн, бусдыг гэгээрэлд хөтөлсөн хүнийг бурхан гэж нэрлэж ирж. Бурхад ертөнцийг бүтээгчид биш, ер бусын ид шидтэнгүүд ч биш, гагцхүү оюун ухааныхаа боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, оюуны нөөц, сүнслэг мөн чанарыг танин мэдсэн цөөхөн мэргэд юм. Бурхан нь өөрөө, гэхдээ чухамхүү “үнэнийг ухаарсан” төгс гэгээрлийг өөрийн амьдралаар нотолсон аугаа багш аж. Хүн бүрт “бурханлаг” чанар байдаг гэж үздэг.

Гэгээрэхүйн мөн чанарыг өгүүлдэг цорын ганц үзэл баримтлалыг буддизм гэдэг. Буддизм нь хөгжил дэвшил, гарваль боловсрол буюу
амьдрах ухаан, нийтийн хүртээл болох ёстой үүсмэл боловсрол, ёс суртахуун зэргийг гэгээрэхүйн манлайд тавьж тайлбарладаг. Гэгээрэл нь олон талтай, өргөн хүрээтэй, тун нарийн ойлголт гэж буддизм үздэг. Хүний дотоод сэтгэлийг амьдралын бүхий л явдалтай холбон тайлбарлаж, амьдрал дунд өөрөөр нь өөрийг нь өөрчлүүлж өөд татах зорилготой эл номлол бүхэлдээ гэгээрлийн тухай эрдэм ухаан аж. Энэ ухаан хүнийг өөрийг нь өөрт нь ойлгуулахаар бий болж.
Хүн эрдэмжих буюу гэгээрэх боломжтой төрдөг гэж буддизм үздэг. Эрдэм буюу гэгээрэл нь хүний мэдлэгийн нөөц, оюуны багтаамж, сэтгэлийн эрчим хүчний нэгдэл. Гэгээрэх нь муу сэтгэл бүгдээс салж сэтгэлээ ариусгах, гэгээрлийг хүсэж мөрөөдөх, хоосон чанарыг онох, ингэснээр үйлийн үрийн хүлээснээс чөлөөлөгдөх сэтгэлийн хамгийн дээд баясгалант байдалд хүрэх явдал аж.
Хүнд өөрт нь байх оюуны боломж, түүнийгээ хэрхэн зөв ашиглах, өөрөө өөрийгөө яаж боловсруулан төгөлдөржүүлэх тухай сургаал айлдсан хүн бол аугаа соён гэгээрүүлэгч, төгс гэгээрэгч Будда Шагжамүни юм. Тэрбээр гэгээрэлд хүрсэн цорын ганц хүн биш. Манай ертөнцөд л гэхэд Буддагаас өмнө гурван ч хүн төгс гэгээрон гэдэг. Буддагийн гэгээрсэн үйл явцыг буддын сударт дараах байдлаар тодорхойлжээ.

Үүнд:

1.Төрөл дамждагийн учрыг ухаарснаар гэгээрлийнхээ тал хувийг
олсон.
2.Гэгээрэхийн тулд хязгааргүй их буян хураах тангарагийг өмнөх
гэгээрэгчид тавьж, тангаргаа биелүүлсэн.
3.Буян хураах замыг бүрэн туулсан.
4.Бүх юмсын хоосон чанарыг оносон.

Ийм чанарыг оносон хүн долоо хоногийн дотор гэгээрч болно гэж Будда айлдсан
байдаг. Энэ нь гэгээрэх хугацааг товлох аргагүй илтгэж байгаа юм.
Зөв сэтгэл үүсгэх, бодийн хутгийг олох, гэгээрэх зам мөр нь оюунаа задлан шинжлэх, улмаар боловсрох, мэргэжил эзэмших, оюун ухааны эрчим хүчээр хүн хийгээд юмс үзэгдлийн мөн чанар, зүй тогтлыг танин мэдэх гэсэн шат дамжлагатай хэмээн “Бодь мөрийн зэрэг” сударт тодорхойлжээ. Гэгээрэхүй нь ёс суртахуунтай салшгүй холбоотой. Гэгээрэлд замнагч нь ёс суртахууны зарчим, хэм хэмжээг зайлшгүй чанд сахин биелүүлэх үүрэгтэй аж. Гэгээрэхүй гэдэг нь бодит ахуйн хүлээснээс ангижирч, танин мэдэхүйн туйлын чадавхиа ашиглах, төгс гэгээрэх явдал буддизм гэж үздэг. “Төгс гэгээрнэ гэдэг нь ганц нэг гэмээс салж, зарим нэг эрхэм чанар эзэмших төдийхөн биш, харин хамаг гэм, муу үйлээс ангижирч, бүх эрхэс чанарыг цогцлуулна гэсэн үг” гэж “Бодь мөрийн зэрэг”-т тэмдэглэсэн бий.

Будда “гэгээрэхүйн гурван үүд”-ийг зааж сургажээ. “Гэгээрэл” гэдэгийн танин мэдэхүй, “үүд” гэдгийг боломж гэж ойлгож болох. Хүн, амьтан, юмс (бие дүрст бүхэн) болон үзэгдэл (хувьсал)-ийг танин мэдэх бэлгэ тэмдэг үгүй чанар, хоосон чанар, хүсэмжлэх үгүй чанар гэсэн гэгээрэхүйн гурван боломж бий гэж буддын сургаалд өгүүлдэг байна. Гэгээрэхүйн нэг дэх үүд болох бэлгэ тэмдэг үгүй чанар нь юмс үзэгдлийн биет чанар огтоос үгүйг танин мэдэх явдал аж. Энэ нь бодит ертөнцийн бүтэц, бодисын хувьсал хөгжлийн чанар юм. Сэрэхүйн таван эрхтэнд мэдрэгдэж, сэрлээр дамжин сэтгэхүйд танигдах орчлонг буй болгож байгаа бодис 108 байдаг гэсэн дундаж үзэлтнүүдийн санааг тэр хойно XIX зуунд Оросын эрдэмтэн Д.И.Менделеев үелэх системээрээ баталсан байлаг. Бодит ертөнцөд оршин байгаа бие дүрст бүхэн эдгээр 108 бодисын нэгдэг бөгөөд бодис болон олон, цөөнөөр нэгдэж, харилцан шүтэлцсэнээр дүрст байдлаар оршин тогтдог ч дангаар бие даан оршихгүйг буддизм “хоосон чанар” гэж томьёолж, өөр өөрийн онцлог, мөн чанартай 18 хоосон чанар байдаг гэж буддизм үзжээ.

Хоосон чанарыг ононо гэдэг нь юмс үзэгдлийн уялдаа холбоо, шүтэн барилдлагыг ухаарахын нэр, уялдаа холбоонд оршигч бүхэн хоосон чанарлаг гэж Будда номлож, хоосон чанар нь хувьсан өөрчлөгдөх шинж чанарын илэрхийлэл гэж соён гэгээрүүлэгч Лувсандагва тодохойлжээ. Юмс, үзэгдлийн уялдаа холбоог танин мэдэх хамгийн зөв арга нь холбоо харилцаанд үл орших зүйл үгүй тул хоосон чанаргүй нь ч үгүй, юмс бүтэхийн хамт эвдэрч, эвдрэхийн хамт бүтэж, үргэлжлэхийн хамт тасарч, тасрахын хамт үргэлжилж, салахын хамт нийлж, нийлэхийн хамт салж, үгүй болохын хамт бий болж байдаг шүтэн барилдах, хувьсан өөрчлөгдөх шинжтэй гэдэг төв үзлийн зам юм.
Хоосон чанар гэдгийг юмс, үзэгдлийн хоорондын шүтэн барилдлагын нарийн хэлхээ холбоог судлах арга гэж ойлгож болох аж. Юмс, үзэгдлийн хоосон чанарыг мэдэхийн тулд тал бүрээс нь нягт ажиглаж, шинжихээс биш, огт өөр ямар нэг юм байдаг гэж үзэх нь туйлшрал болно гэж үздэг байна. Чухам иймийн учир “Дүрснээс өөр хоосон чанар гэж үгүй, хоосон чанараас өөр дүрс гэж үгүй” гэж Будда айлджээ.

Торсионы орны онол орон зай, ца гхугацааны мөн чанарыг хоосон чанарын үүднээс тайлбарладаг. АНУ-д торсионы технологи гарч, бодитюмыгалга болгох, зайнаас хөдөлгөх зэрэг үзэгдлийгтайлбарлаж байгаа ч. мэдээллийн технологи нь торсионы технологийн дэргэд өчүүхэн юм болохыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч байна. Энэ нь хүн өөрт заяагдсан эрдэм чадлаа нээх, бодитоор хэрэглэж чадах үе ирэхийг харуулж байгаа явдал. Өрнөдийнхөн хоосон чанарыг бүтээгч Энергийн түвшинд бий болж бүрэлддэг гэж үзэж байна. Аливаад тулахгүй, уягдахгүй, хүлэгдэхгүй, торохгүй болохыг хоосон чанар гэж ойлгож болох аж.
Гэгээрэхүй хоёр дахь үүд болох хүсэмжлэл үгүй чанар нь хүний мөнх бус, хуний бусдаас хараат оршихуйн зүй тогтлыг танин мэдэх, ингэснээр ертөнцийн бүхтүвшинд шунан хүсэмжлэх сэтгэлээс ангижрах явдал юм. Бодгал, амьд бүхний үхэх, бодисын тогтолцоо эвдрэх зүй тогтол, мөнх бусыг танин мэдсэнээр л гэгээрэх хүсэл эрмэлзлэл төрнө гэж буддизм үздэг байна.

Гэгээрэхүйн үндэсийн үндэс нь хүн өөрөө өөрийгөө судалж танин мэдэх явдал аж. Хүн хэмээх бодгал нь бие, оюун, сэтгэл гурвын нэгдэл. Бие, оюун, сэтгэлээ судалж, танин мэдэх нь хүн өөрөө өөрийгөө судалж танин мэдэх үйл явц юм.
Гэгээрэлд зоригч нь хамгийн түрүүнд зорилгоо зөв тодорхойлох ёстои аж. Энэ талаар Будда “Сайжрал дэвшил бүхний үндэс нь зөв зорилго” гэж айлджээ. Ёс суртахуун, учир шалтгааны ухаан, найруулга зүй, гүн ухаан гэсэн дөрвөн чиглэлээр эх зохиолуудыг судлах, ерөнхий мэдлэг эзэмших, ёс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдөх нь гэгээрэгчийн дараа дараачийн зорилго. Улам гүнзгийрэн гэгээрэхийн тулд сайн боловсруулсан номлолыг түүнд нэвтрэх түлхүүр болох тайлбар болох гарын авлагуудын дагуу судлах, багшийг шүтэх, түүнээс сонсох, хөтлүүлэх, өөрөө бясалгах замаар эрдмийг өөриймшүүлэх, шантрахгүй, залхуурахгүй, үргэлжлүүлэн сурах, чадал хүрэхгүй гэж шалтаглан орхихгүй, хичээл, зүтгэл, ивэхи чармайлттай байх, шавхагдашгүй нөөцөө бүрэн ашиглах зэрэг шавийн чанарыг эзэмших, гэмт муу үйлээс хол байх, ёс суртахууны бүх хэм хэмжээг сахин мөрдөх зэрэгт өөрийгөө зориулах нь гэгээрэлд шамдагчийн зайлшгүй үүрэг зорилго аж.

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, Доктор (Ph.D), профессор Б.Оюунчимэг

Эх сурвалж: http://www.buddhism.mn/

Comments

comments

Check Also

Түүхийн хар толбо:“1932 оны бослого”

ХХ зууны Монголын түүхэн дэх одоо хэр нь бүрхэг, орхигдсон, тойрч дөлдөг  олон асуудлын нэг …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!