Breaking News

НОМЧ МЭРГЭН ЦОРЖ ЛАМ ЛУВСАНДАГВАДАРЖАА /1734-1803/

Номч мэргэн цорж Лувсандавгадаржаа 12-р жарны хотол баясгалант хэмээх шороон бар жип Xангайн нурууны Бага
арцат хэмээх газар эцэг Самдүв, эх Дайрийжав нарын хөвгүүн болон мэндэлжээ. Түүнийг гурван ойтойд нь сэвлэгийг нь үргээхэд Эрдэнэ зуугийн Ганжуурва цорж Лувсанжанцан бээр Лувсандагвадаржаа хэмээх сахилын нэр хайрлаж, гэнэн сахил хүртээсэн ажээ. Таван анстайгаас аав, ээж, ахмад хүмүүсийг даган дуурайж мэгзэм, зарим тарни уншиж, улмаар багшаар заалган түвэд хэл бичигт суралцан, жилээс жилд цагаашран судар номыг уншиж цээжлэн тогтоодог болсон нь түүний шашин номд дуршил сонирхол их, бас ч номын билиг авъяас тийн байсны илрэл байжээ.
1743 онд II Богд Лувсандамбийдонмэ гэгээнийг Эрдэнэ зууд морилох үеэр шавь орон “насны судар” Цэвээнийг хүртэн, улмаар Чин сүжигт номун хан Лувсанноровшаравт шавь орж “Дүнтэв ринжунгийн жинан” мөн хүртэж, ном эрдмийн барилдлага улам арвидсан ажгуу. 1757 онд Их Хүрээнд ирж, монгол, түвэд олон эрдэмт лам хуврагт бараалхан, судар тарнийн гүн увидаст номуудыг сонсон айлдуулжээ.
1759 оны эм туулай жилээс эхэлж Зуугийн V ламын бүтээсэн Очирдарийн сүм нэн хуучирсныг өөрийн хөрөнгөөр сэлбэн засжээ.
Жавзүндамба хутагт 1760 онд гэлэн Дагвадаржаад Номч цорж хүртээж, Эрдэнэ зуугийн 7-р ширээт ламаар өргөмжилснөөр түүнд эртний уламжлалт Халхын ууган
хийдийн шашин номын үйл ажиллагаа, сургууль дэг ёсыг улам цэгцлэн өргөжүүлэх ихээхэн итгэл хүндлэл төрүүлжээ. тэрбээр Эрдэнэ зуугийн гол шүтээн Гомбо гүр бурханы тухайтад нинчин хэмээх их аясалгалыг үйлдэж, 1763 онд 3-р богд Лувсандамбййнямд мандал өргөж, тэр цагийн
хамгийн нэртэй эрдэмтэн хутагт нар болох Ламын гэгээн
Лувсанванчинбалбар, Зая бандид Лувсанамжилгэлэгняндаг,
өөрийн багш Чин сүжигт номунхан Лувсанноровшарав лугаа
шашин номын үйлээ зузаатган, эргэл мөргөл үйлдэж байв.
Давгадаржаа ламтны бүтээсэн номын чухал үйлийн нэг
бол Эрдэнэ зуугийн Их цогчин дуганыг өөрийн идэвхи зутгэл,
сүсэгтэн олон өглөгийн эздийн их хандиваар байгуулсан
явдал юм. Эрдэнэ зууд Их цогчин дуганыг байгуулах
саналаа авгөн Түшээт хан Цэрэндоржид мэдуүлсэн боловч
дэмжлэг эс олсон аж. Харин 1763 оны усан хонин жил
Богдын гэгээн соёрхон сайшаашаасанд, Сэцэн хан аймгийн
хошууд, Өвөрмонгол, Утайгаар морилон ном талбиж, хөрөнгө
хандив цуглуулан, нандин шүтээн тэргүүтнийг залан авч
ирэж 1770 оны төмөр барс жилд бутээн дүургэжээ.
Манжийн хааны заллагаар 1780 онд Банчин-Эрдэнэ Лувсанбалдан-Эшийг Бээжинд залагдахад очиж бараалхахдаа дуганд нэр айлтгасанд “Дамбаравжайлин” хэмээх нэр хайрласан нь хожим Ган Дамбаравжайлин гэж нэрлэдэг болсон. Бээжингээс Банчин-Эрдэнийн хамт Долнуурт очиж, Жанжаа хутагт Ролбийдоржид бараалхан шавь оржээ. Эрдэнэ зуу хийдийн Гомбогүр бурханы уншлагыг хэрхэн дэглэх талаар Жанжаа хутагт Ролбийдоржид хандан
элч илгээсэнд өөрөө эсвэл нэгэн сайн ламыг сонгож Түвэдийн Сажа хийдэд илгээхийг зөвлөсөн байна. Тийн зөвлөсний дагуу Номун хан Жамбалдорж нарын хамт цогчин гэвгүй Лувсанчодов хэмээх ламыг Түвэдэд илгээжээ. Элч төлөөлөгчид Сажагийн хийдэд хүрч Сажа лам Агваангунгаалодойсанжайдамбийжанцан хутагтад бараалхан Гомбогүрийн арванхоёр бурхан нөхөр сэлтийн авшгийг сайтар хүртэн залгамжилсан байна. Сажа ламаас эртний уламжлалт харилцаат Эрдэнэ зуу хийдэд зориулан олон нандин шүтээн.Сажийн таван дээдсийн бүрэн зохиол гомбонүрийн чойжин тэргүүтэн ховор чухаг зүйлүүдийг бэлэглэж байсан түүхтэй юм. Лувсанчодог гэсгүй Эрдэнэ зуутийн Гомбогүр бурханы бүтээлийг үйлдэж, тасалдахад хүрээд асан Сажийн ёсны Гомбогүрийн дэг ёсыг шинэчлэн тогтоосон амуй.
Номч цорж ламтан, Түшээт ханы хамт Банчин-Эрдэнэ, Жанжаа хутагт хоёрт Эрдэнэзуугийн хийдэд ном сургууль алинд шамдваас шашин амьтанд тус их болохыг айлтгасанд, номын сургуулиас “Бодь мөрийн зэрэг бясалгалд шамдваас сайн хэмээсэн тул 1782 онд Зуу гийн хийдэд 50 хуврагаар Бодь мөрийн зэрэг сургүүлийн хурал байгуулжээ.
1784 онд Номч цорж өөрийн бүтээсэн Гомбогүр, Махагалын сүмүүдийг засаж, түвэд хэлбэртэй гурван давхар сүм болгожээ.
1786 оны гал морин жилд Номч цорж бээр дээд хутагт нарын зөвлөсөн ёсоор Эрдэнэ зууд цам байгуулах, дэглэх ажилд орж, Банчин-Эрдэнийн, Далай ламын нарын цам бүжиг зохиох дэглэх тухайт ном судрыг судалж, олон оро хийдийн цам бүжгийг үзэж харьцуулан үзэж байгаад Богд гэгээнээ айлтган лүндэн буулгаж, Их хүрээний төв унзад Аграмба билигт нансо, гэлэн Равдан нарыг Зуугийн хийдэд -залж, хувраг залуусаас сонгож, Хангал намжил дацангийн гарын авлага цамчин мэт сургууль зохиосноос, Хөх хотын иргэн Лиү шан хон.монгол нэр нь буяндалай, цол нь Эрдэнэ дархан билигт хэмээх урлагчаар баг сунугиин мутрын бэлгэс нугуудыг уран монгол эрэгтэй, эхнэр олон үйлчнээр…элдэв хэрэглэлийг хоёр сарын дотор дүүргэж …..эртний гэгээн, хан эхлэн Халхын ноёд “Бат өлзий”
хэмээх нэгэн их гэр барьж байсны “Өлзий хутаг” хэмээх довжоон дээр цам олон цамнуулж, бүжиглүүлжээ. Тэрбээр олон зуйлийн гүр дуулал зохиосноороо
алдартай нэгэн. 1781 онд Их хүрээнд очиж, шинээр
залагдсан IV Богд Лувсантүвдэнванчигжигмэджамцад
мандал өргөж, төдөлгүй Эрдэнэ зуугаас Бээжинд морилон
Жанжаа хутагт Ролбийдоржид бараалхан, өөрийн зохиосон
-соёмбо үсгийн тайлбар “Соёмбо зоёади хэмээх монгол
үсгийн түүхийг товчлон хурааж үзүүлсэн огторгуйн чандмань
хэмээгдэх оршивой” зохиолоо айлтган барьсанд Хутагт
магтан сайшааж, “да цамжүр” хэмээх номыг үзэж судлахыг
зөвлөсөн гэдэг. Эрдэнэ зуугийн Дашдаржаалин сүмд
маналын лойлин бүтээж, гүү-аа, дамдин чойжоо зэрэг
сахиус бурхдыг гол шүтээнээр залжээ.
Тэрбээр Өндөр гэгээнээс уламжлалтай Дүвхан-Эмалгачил хийдийг сэргээн сэлбэж бурхан шүтээнийг ил гарган залж, Төвхөн хийдийн тухай хоёр ч гүр дуулал зохион, өөрөө нянба бясалгал үйлддэг байв.
Их Хүрээнд шавилж асан, “Цамын номлол шид бүтээн хүслийг хангагч” хэмээх зохиол бичсэн түвэд аграмба Сэнгэравдан ламтныг залж, “Эрдэнэ зуугийн” гэх өвөрмөц онцлог бүхий цамыг дэглүүлэн уламжлуулсан нь Монголын шашин соёлын түүхийн сонирхолтой чухаг дурсгал болсон юм. Тэрбээр Эрдэнэ зуу хийдэд болон Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошууны Балданбарайвун хийдэд тус тус “Бодь мөрийн зэрэг” буюу ламрим дацанг байгуулан сургалтыг нь дэглэн тогтоож, соёмбо үсгийг заан сургаж байсан юм.
Номч цорж Лувсандавгадаржаа Жарантайн халуун рашаанд саатан биеэ сувилахын хамт Богд хан уулан дахь Манзушири хутагтын Дашчойнхорлин хийд, Засагт хан аймгийн Хотгойдын засаг хошуу, Дөрвөд далай ханы Баядын арван хошууны Ганданшадүвлин хийд, Илжигин хошууны Дашдаржаалин дацан, Урианхайн Ширхтэн зэрэг Монголын олон хошуу нутгийн ноёд, лам нарт залагдан шашин ном талбин, сүсэгтэн олны эгээрэл хүслийг ханган зохиож явжээ. Эх нутгаараа тийн аялахдаа байгалын үзэсгэлэнт Өлзийт уул, Хөвсгөп далай. Авзага хангай зэрэг олон газрын уул усны сан тахилгыг зохион айлдаж хүн зон байгал дэлхиин савдаг хайрхадыг баясгаж, оюуны цэнгэлийг олон олон заларч явсан бичиг номын хур их авъяас билигтэн бөлгөө.
Тиймээс ч тэр түвэд хэлээр зохиол бүтээпээ бичиж байсан монгол мэргэдийн дотроос буддын гүн ухаан, дуун ухаан, түүх, шашны зан үйл, бэлгэдэл, зохист аялгуун ухааныг хамарсан хамгийн олон буюу 30 сүнбүм зохиол туурвисан их бичгийн хүмүүн мөн бөлгөө.
Номч мэргэн цорж Лувсандавгадаржаа XIII жарны харагчин гахай жил буюу 1803 онд далан нас сүүдрийг зооглоод орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд Эрдэнэ зуу хийдийн баруун хойнохон Эрдэнэтив хэмээх топгойн өвөрт бунхалан мөнхөлжээ.

Comments

comments

Check Also

ЖАВЗУНДАМБА ХУТАГТЫН ХАРЪЯАТ ШАВИЙН ГОЛЫН ДОЛООН ХУТАГТ

Халхын бурханы шашны, тэргүүн Жавзундамба хутагтын харъяат Comments comments

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!