Breaking News

Нэйж тойн хутагт Авид

Өвөр дечин есен хошуунд бурханы шашныг анх дэлгэрүүлж бурханы ном судрыг монгол хэлээрээ урих чиглэлийг тууштай дэмжиж үлгэрлэн явуулсан хутагтын нэг
бол Нэйжтойн /1557-1664/ юм. Дөрвөн Ойрадын торгууд аймгийн ноён Мэргэн тэвнэ хэмээх насан өндөр болсны учир ганц хөвгүүн Авид /Нэйж тойны багын нэрийг/-ыг ураглуулж нэгэн хевгүүн төрснийг нь Эрдмийн далай хэмээн
нэрийджээ. Багаас лам гурван эрдэнэд туйлын сүсэгтэй Авид ертөнцийн эгэл амьдралаа огоорон эцэг эхийн хорио харгалзахаас мултран гэрээс оргон бурханы ариун дагшин номын орон гэгдэх Түвэдийн зүг оджээ. Түвэдэд Да шлхүнбо хийдэд IV Банчин-Эрдэнэ Лувсанчойжижалцан /1570-1662/ -д шавь орон суралцаж олон мэргэдээс авшиг сэлтийг авч улмаар хиргүй ариун аяга тахимлэг усанбадын санваар хүртэн, шашны боловсрол эзэмшжээ. Тэрбээр багшийн зарлиг даалгавар ёсоор 1580-аад оны хуучдаар Монгол орондоо эргэн ирж, Дөрвөн Ойрадад шашин
дэлгэрүүлэхийг оролдсон боловч бүтэмжийг эс олж дорно зүг Халх монгол нутгаар дамжин Өмнөд монголд хүрэлцэн очжээ. Нэйж тойн тийн очсон нь:
Нэгдүгээрт, Баруун гурван түмний Хөх хот бол түвдийн шарын шашныг монгол оронд дэлгэрүүлэх гол төвийн нэг болж байсан. Хоёрдугаарт, түвэдийн шарын шашны тэргүүн хутагт 3-р далай лам Соднамжамц 1586 онд Баруун гурван түмний ноёдод дахин залагдан хөх хотод очиж, шашин ном дэлгэрүүлж байгаад жанч халсан. Гуравдугаарт, 3-р далай ламын хойт дүрээр, Түмэдийн
Алтан ханы жич, Сүмэр хун тайжийн Баахан зул хатнаас мэндэлсэн хөвгүүн
Ёндонжамцыг 4-р далай ламаар тодруулан залаад, түүнээс үүдэн Түвэд, Монголд ойр ойрмогхон өрнөсөн шашин, улс төрийн томоохон үйл явдлуудаас шалтгаалсан хэрэг бололтой. түүнчлэн Нэйж тойн бурханы шашин үлэмж дэлгэрээд байсан төр ёсны гүнзгий уламжлал бүхий Зүүн монгол даяар уг шашныг үндэсний монгол хэлээрээ урин явуулах гэсэн хүчин чармайлтыг нь дэмжинэ гэж найдан байжээ.Хэдийгээр Нэйж тойн хутагт “Энэ богд лам нь эрт Энэтхэгийн шашин Түвэдэд өөрийн хэлээр ихэд дэлгэрсэн ба Түвэдээс зарим монголд еерийн хэлээр бус, түвэд хэлээр дэлгэрүүлвээс тэр нь санах, бясалгахад хурц бус, доор оюутан юуныг ч бээр мэдэх үгүй, эс мэдсэнээр сүсэг ухаан илт төрөх бэрх хэмээн айлдаж, тэнгэрийн хэл хийгээд лусын хэл ба Зангийн хэл, Гүнбэндагийн хэл хийгээд хүний хэл нугууд ба хамаг амьтаны дуун нугууд хэдий чинээхэн бөгөөс хамгийн хэлээр номыг үзүүлсүгэй”. хэмээн зорин чармайсан юм. Өөрөөр хэлбэл, анх Энэтхэгээс үүсэлтэй бурханы шашны номлол ёсыг аль үндэстэн угсаатан тус тусын хэлээрээ дэлгэрүүлж болно гэж үзээд монгол оронд уламжлагдаж ирсэн бурханы шашныг эрх биш монгол үг хэл үсэг бичгээр дэлгэрүүлэхийг цөхрөлтгүй чармайн зүтгэж ухуулан айлдаж байжээ. нэйж тойн Хөх хотод ирмэгц Их зуу сүмд “Ямандага” тэргүүтэн номыг эх монгол хэлээрээ урьсанд тэнд байсан Түвд хутагтуудын эсэргүүцэлтэй тулгарсан байна. энэ байдлыг сайтар мэдрэн ойлгосон Хөх хотын Ширээт Цорж лам Нэйж тойнд “Лам чи хамаг эрдмээ дотроо нуугаад үл мэдэхийн дүрээр барьж, энэ мэт явдлаар явбаас чамайг тайгчин үгүй бөгөөд амьтанд тус болохоос хор болохын гэм буйн тул үүгээр амьтаныг туслагтугай” хэмээн сануулан айлджээ. Тийн учир арга буюу Хөх хотын арын Мон ууланд бясалган үйлдэн 30 шахам жил оршин суусан бөгөөд тэрбээр Монголын нийгмийн хамгийн ээдрээ төвөгтэй, улс төр шашны бүлэглэлүүдийн талцан тэмцэлдсэн эгзэгтэй түүхэн энэ он жилүүдэд ч өөрийн хүсэл зорлигоосоо буцаж няцаагүй юм. 17-р зууны эхэнд шарын шашин хараахан дэлгэрлийг олоогүй аймаг бол Хорчин, Харчиний нутаг баижээ. Хөх хотод залагдан түвэд лам нарын янз бүрийн эсэгргүүцэлтэй тулгарч байсан Нэйж тойн Мүгдэн хотоор дайран Хорчин, Харчинд хурэлцэн очиж шашин ном дэлгэрүүлж эхэлсэн нь бурханы шашныг монгол дэг ёсны дагуу дэлгэрүүлэх зорилготой байсан нь туүний хожмын үйл ажиллагаанаас мэдэгдэнэ. _
Нэйж тойн бөөгийн шашин шүтсээр байсныг хориглож, мах цусаар бөө онгодыг тахин шүтэх явдал нь энэ хойт хоёр насанд ямар ч хэрэггүй бөгөөд их хорлолтой 1 болох тул тэр шутлэгээ орхиж лам гурван эрдэнийг шүтэх хэрэгтэй гэж ухуулан зарлиг гаргаж, зүг зүгт элч илгээж хамаг онгодын дүрсийг хураажээ. Хорчин ван Түшээт ханы нутгаар төв болгож шашин ном дэлгэрүүлэхдээ Монголоор урих есыг чанд тогтоож, 60 гаруй бандийг шалгаруулан шавь болгоод, “Арван гурван бурханд Очир аюулгагч”, “Нууц хураангуй”, “Итгэл”, “Ямандага”-ын ван тэргүүтэн олон зүйлийн ван жинан хийгээд Очирваанийн бясалгал, Ямандагийн үүсгэл, төгсгөлийн хөтөлбөр, сэтгэшгүйн хөтөлбөр, Бламын ёго, Эши удирдуулсан хөтөлбөр сэлтийн бүтээлийн арга зэргийг цээжлүүлэн бясалгалд сургажээ.
Тийн монголоор ном урих дэгийг дэлгэрүүлэхдээ эдийн урамшууллыг ч сэжиглэлгүй ашиглаж “Ямандага цээжилсэнд нэжгээд лан алт хийгээд Нууц хураангуйн бүтээлийн арга ба үндсийг цээжлэгсэд дор нэжгээд лан алт хийгээд үгээгуй ядангидад эд таваар хийгээд мал адгуус элдэв алиныг хүссэний ёсоор өгсөнд ер Ямандага нууц хураангуй цээжлэгчин маш олон” болжээ.Нэйж тойн хутагт ван гүнгээс эхлэн ноёд түшмэд, хатад авхай нар хийгээд бусад олон өглөгийн эзэн, шүтлэгтэн сүсэгтэд, лам хувраг нарт хүссэн ёсоор нь убаши, убсанз, тойн гэнэн, гэцүл, гэлэн сахил, ангид тонилгогч найман санваар зэргийг хүртээж, Хорчин, Харчин, Түмэд, Найман, Онигууд, Хишигтэн, Аохон, Баарин, Ар хорчин,
дөрвөд, Жаруд, Жалайд, Горлос зэрэг олон хошууны сусэгтэн олны хүндэтгэлийг олж монгол номын уншлагын дэг нэгэнт тогтож сүм, хийд, лам хувраг олшрон, монголжуу болгон шинэтгэсэн бурханы шашин Өмнөд монголын зүүн хэсэгт үлэмж дэлгэрчээ. Энэхүү Нон арван хошууны шашны гол төв нь Хорчины Түшээт ханы өглөгийн эзэн болж Нэйж тойны байгуулсан Баянхошууны хийд байсан бөгөөд тэр тэр үеээс өдгөө хүртэл монгол уншлагын дэгийн дагуу номоо урьсаар иржээ. Энэ тухай Нэйж тойны номын шавь нарын нэг Баарин лам Дармадала бээр “Баян хошууны хийдэд заларч лам өөрөө шавь нарын хамт ламрим, сожон тэргүүтэн олон номыг монгол хэлэнд орчуулж, хийдийн олон лам нарыг сайн замд оруулжээ. Бас бус ганжур, данжураас Бодь мөрийн ээрэг, Хоёр ээргийн хөтөлбөр тэргүүтэн ба Хангал чойжод зэрэг олон номыг монгол хэлэнд орчуулжээ. Зүг зүгээсээ цугларсан олон шавь нарт гэлэн, гэцэлийн санваарыг хайрлаж олон хуврагаар гурван санваарын эзэн болгожээ. Шашинд орохын гагц үүд болох итгэл ба мигзэм, мандал, базарсадын бясалгал тэргүүтэн олон номыг хайрлаж боловсрол нирвааны сайн замд байгуулжээ. Зүг зүгт хийд дацан олныг байгуулж, тэдгээрт цагаан сарын ерөөл, майдар эргэх тэргүүтэн ба хурлын уншлага, хурлын ёс журам тэргүүтнийг сайн зохион байгуулжээ. Хурлын уншлага, хангал магтаал зэргийг монгол хэлээр болгож, тэдгээрийн ян, дан, хэнгэрэг, цан цохилт тэргүүтнийг сайн зохион байгуулжээ. Сүүлд ихэнхи монгол оронд түвэд хэлийн уншлага үлэмж их дэлгэрсний шалтгаанаар тэр монгол хэлээр хурдаг зуршил ихэнхи нь мөхсөн боловч одоо Түшээтийн Баянхошууны хийд тэргүүтэн Хорчины олон хийдүүдэд монгол хэлийн уншлага хэвээр байна”3 хэмээн тэмдэглэсэн байна. ЭНЭ МЭТЭЭР ТҮҮНИЙ шашин номын үйл дэлгэрэхийн сацуу “атааны ад өвчөнөөр сэтгэл нь өвдсөн Жамбаалин номун хан хөнөөлийн гарыг зангидан зүхсэн боловч энэхүү
Богдын тааллын хадан уулыг өчүүхэн, төдий хорлож хөдөлгөж чадсангүй” хэмээн сурвалжид өгүүлжээ. Жамбаалин номун хан зэрэг ихэс хутагт Манжийн хаанд
Нэйж тойныг гүтгэн мэдүулсэн тухай баримт байх бөгөөд тэр Хорчиний зүг явахын зуур Мүгдэн хотоор дайран Манжийн хаанд бараалхжээ.
Түүний “Богд Нэйж тойн нь Манзушриин домгийг тодорхой гийгүүлэгч чандманий эрихэ” хэмээх намтарт нь өгүүлснэзр “шашныг дэлгэрүүлэхийн бэлгэ зохиох” өөрөөр хэлбэл, Манжийн хааны зөвшөөрл ийг олохын тулд Мүгдэнд очиж бараалхахад нь Манжийн эзэн хаан Амбагай хун тайж түүнийг тахилын ламаа болгож, Мүгдэнд тусгаар сүм байгуулж өгөхийг санал болгосонд тэрбээр” Богд эзэн хэмээвээс дэлхий дахинаа Их хаан, би хэмээвээс ордыг / [ орон орныг/ бядагч өчүүхэн дияанч болоод ээнээ тахигдахуй эзний их алдарт тун тангүй” хэмээн эвтэйхэн аргалаад, хааны хишиг соёрхлыг ч хүртэлгүй Хорчин нутгийн зүг одсон тухай өгүүлж байна.1676 онд Энх-Амгалан хааны зарлигаар 60 шавиа
Хорчиний хүрээний номун хаанд өргөөд, шадар 30 шавийн хамт арга буюу Хөх хотод нэг ёсны Манжийн төрийн хараа хяналт, түвэд лам нарын мөрдөлт хавчилтын доор ажиллах болсон байна. Тэрбээр Содномжамц Далай лам, Алтан хан хоёрын үед анх бүтээсэн Бага зуу хийдийн шүтээн сүмийн хамтаар хуучирсныг сэлбэн засуулсны дээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг Урад, Муу мянган, Хоёр түмэдийн нутгаар заларч сүм хийд байгуулан их ном талбиж өерийн дэг ёсны дагуу шашныг бататган дэлгэрүүлэхэд зориулжээ. Нэйж тойн хутагтыг таалал төгссөний хамаг буянбг бүтээгээд шарилыг хайлахад үлэмж пэлдэн гарч, тэдгээрийг Түшээт чин вангийн Баянхошууны хийдэд залан нандин шүтээн болон тахиж байжээ. Нэйж тойн бурханы шашны номлол сургаалыг заавал түвд хэлээр урих албагүй бөгөөд харин ямар үндэстэн бол тэр үндсэндийхээ хэлээр дэлгэрүүлж болно хэмээн үзэж төрөлх монгол хэлээрээ урих зан үйлийг тийнхүү тогтоож мөрдүүлчих юм. Энэ тухай гүүш Ариундалай “Монгол улсын эзэд ноёд өчүүхэн хаад олон болж, төр самуурсан нь нэгэн этгээд эе эвтэй тогтжээ. Улс иргэн самуурахуйд цагаан зүгийн тэнгэр лус хямарсан нь харшийн нөхцөл үгүй зохилджээ. Бурхан бодьсатва рахинан тэргүүтэн хилэнтний хувилгаан аль алинаар номхотгох цагт хүрвээс хамгаар хүрч туслах мэт сүсэг хийгээд ухаан зориг дур нөхцөлдөн төрсөн их эзэд. хатад, гүнж, гэгээн хуврагууд, түшмэдүүд олноор тержээ. Урьд монгол хэлнээ орчуулсан номыг орчуулагч гүүш нар, бурханыг урлагч уран зурагч, бичигч, өвчин зовлонгоос арилгагч эмч нар, олон зүйлийн эрдэмтэн энэ Богдыг шүтжээ. Хар зүгийг таалагч тэнгэр лус, ноёд сайдын биет ба онгод чөтгөр бөө удган хийгээд хуучин ёсны шашныг тэтгэгч баригч нугууд цагаар цөм буруудан өнгөрчээ. Товчилвоос, төр шашны байдал ихэд зохирч, хүмүүн лүгээ учралын арван найман ном бүгд бүрдээд гурван гэмт савыг тэвчиж, зуурдхан хураан мэдэхүйд болсон сайн нөхцөлт илт болсон”4 гэж түүний үйл ажиллагааг үнэлэн тэмдэглэсэн байна. Зарим судлаачид Өвөрмонголын зүүн хэсгийн Хорчин, Харчин, Түмэд зэрэг аймаг соёлын талаар нэлээд хөгжсөнийг, ялангуяа XVII зуунаас хойш энэ нутагт их эрдэмтэн зохиолчид хийгээд соёлын зүтгэлтнүүд олноор төрөн гарсны шалтгааныг Нэйж тойн хутапгтын хүчин чармайлт, соёлын үйл ажиллагаатай холбон үзэж, “суурин чулууг талбисан нь үндэслэгчин нэгэн” гэж үнэлэх5 саналыг дэвшүүлсэн байна. Харин Нэйж тойн хутагт монголчуудыг “харь бусдын дарлалаас ангижруулан салгаж, улс төр аж ахуй, шашин шүтлэг зэрэг талаараа өөрөө биеэ дааж эзэн мэдсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг тэмцэн олох гэсэн Их холыг харалттай байсан” гэж үнэлэх нь түүхэн бодит үнэнд хараахан нийцэмгүй, түүний уургийг дөвийлгөн магтсан хэрэг юм. Нэйж тойныг нас нөгчмөгц түүний их бага жаран шавийг олон хошуудад тараасан нь багшийнхаа үзэл санааг баримтлан бурханы шашны ном судрыг эх хэлээрээ урих замаар ундэсний хэл соёлоо хамгаалан хөгжүүлэх гэсэн шавь нарынх нь нэгдмэл хүчийг тарамдуулах гэсэн оролдлого юм. Шавь нар нь очиж суусан нутаг орон сүм хийд бүртээ багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлсэн боловч янз бүрийн хавчилт шахалт, албан шаардлагын улмаас харамсалтай нь үйл ажиллагааг нь тасалдуулсан юм. Бурханы ном судрыг монгол хэлээр уриж байсан сүм хийд гэвэл дээр дурдсан Хорчиний баруун гарын дундад хошууны Баянхошуу хийд, Хөх хотын бага зуу, Урадын Мэргэн хийд зэрэг хориод сүм, Баарины баруун хошууны төгс буртгэлт сүм, Ар хорчин хошууны Зарлигаар хишгийг шүтэгч сум, Бээжингийн Шар сүм, Халхын Говь мэргэн вангийн хошууны Хоньчийн хийд, Түшээ гүнгийн хошууны Булаг билгүүн хурал, Сайн ноён хан аймгийн Цагаан сүм зэрэг 30 шахам болж байна.
Эдгээрээс Нэйж тойны дотно шавь Мэргэн дияанч Дива, их эрдэмтэн Өгүүлэхүйн далай, гүүш Номундалай, Мэргэн гэгээн Лувсандамбийжалсан, Жанжаа хутагт Ролбийдорж, Урад гүуш Билгийн далай нарын хүчин чармайлтын ач үрээр эртний түүхт Урадын гурван хошуу зэрэг хэд хэдэн сүм хийдэд уламжлагджээ.
Ийнхүү нэйж тойны намтраас үзэхэд, профессор Л.Дашням абугайн онож хэлсэнчлэн: номлолтой байх, өөриин номыг ялуулах, тухайн цаг үе-түүхийг эзэгнэхийн тулд номлолоо мэдлэг ухааных нь хувьд гайхамшигтай сайн эзэмших, түүнийг хэрэгжүүлэх ажил үйлд биечлэн үлгэрлэн оролцох, оролцохдоо дээрээс тулгагч биш, тэрхүү амьд үйл явдлын салшгүй хэсэг байх, хэрэгжүүлэгчдийн амьдралаар өөрөө амьдрах, амьдралын бодит нөхцлийг бодитойгоор ойлгох, түүнд зохицуулах, өмнөх мэдлэг, аливаа эрхэмлийг хүндэтгэн чадварлаг ухаалгаар уламжлан хэрэглэх, номлолоо үг яриа биш үйлс болгохын тулд бодит орчлонг бүрдүүлж бий болгох, залгамж хойчийг төрүүлэх,
тэмцлийн бүхий л аргыг цагийн явдалд тохируулан хэрэглэх зэрэг сургамж, арга зүйн үлгэр загварыг олж хүртэх их боломжийг нээж байна8.
Нэйж тойн бол хүмүүний найз төдиигүй, намтар үйлс Монголын нийгмийн үзэл санаанд дэвшил хийхэд арга зүйн найз болж болох оюун ухааны эгэл төлөөлөгч мөн гэж бахарханойлгох нь зүйн хэрэг буюу.

Comments

comments

Check Also

ЖАВЗУНДАМБА ХУТАГТЫН ХАРЪЯАТ ШАВИЙН ГОЛЫН ДОЛООН ХУТАГТ

Халхын бурханы шашны, тэргүүн Жавзундамба хутагтын харъяат Comments comments

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!