Breaking News

ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР /1635-1723

XVII эуун бол Монголын төдийгүй Тев, Дорнод, Дундад Азийн олон улс орны амьдралд үлэмжхэн өөрчлөлт гарсан, нарийн төвөгтэй, ээдрээтэй, зөрчил тэмцлээр мундашгүй эрин байсан билээ.
Монгол улсын хаан хэмээгдэж байсан Лигдэн /1594-1634/ таалал төгсөж, Өмнөд монгол Манжид эзлэгдэн, Халх монголын умард хил хязгаарт Хаант Оросын түрэмгийлэл идэвхижиж.Түвэдэд шашин-улс төрийн бүлэглэлүүдийн тэмцэл хурцдаж, тэр тэмцэлдээ монголын улс төрийи бүлэглэлүүдийг татан оролцуулахыг талцан эрмэлзэх болсон зэрэг ойр ойрмогхон өрнөсөн ноцтой хэрэг явдлуудаас Монголын зарим ноёд эрхтгүй сургамж авч, үндэснийхээ хувь заяаг илүүтэй ухамсарлаж, дотооддоо эв эеэ хичээсэн, гадаад харилцаандаа улс төр, дипломатын аргаар тусгаар тогтнолоо хамгаалан бэхжүүлэх гэсэн бодлого баримтлан явуулахыг зорих болсон нь мэдэгднэм. Түүхэн тийм таагүй нөхцөлд юуны өмнө улс төрийн тархай бутархай байдлаа гэтлэн давж, үндэснийхээ эв нэгдлийг бэхжүүлэхийг хэтийн хараатай улс төрийн зарим зүтгэлтэн ухамсарлан мэдэрч, энэ үйл хэрэгтээ шинэ тутам дэлгэрч байсан бурханы шашныг оюун санааны барилдлага болгон ашиглахыг хичээж, тодорхой бодлоготойгоор дэмжин тэтгэж байв. Дорно дахины бусад улс түмний нэгэн адил Монголчууд бурханы шашин, буддын соёлын хүрээнд хэдүйн татгадан орж, оюун санааны амьдралд бурханы шашин тэргүүлэх байр суурьтай болж, хаана ч нүүдлийн хүрээ хийд, эл шар хувцадаар баринтагласан лам хувраг улам улам олширч, түвэд ном судрын уншлага, хонх дамрын дуугаар сүсэгтэн олны итгэл бишрэлийг олон олсоор байсан авай. Нүүдэлчдийн нийгмийн бүтэцэд болоод оюун санаа, шашин шүтлэгт гарч буй энэхүү чанарын том өөрчлөлт нь эрхбиш Монголын бурханы шашныг тэргүүлсэн хутагтыг тодруулахыг зайлбаргүй тулгаж байжээ.
Монголын ноёдын дундаас дундаас Чингис хааны шууд
угсааны Түшээт хан Гомбодорж 1594-1655-ийн хөвгүүнийг
Халхын
бурханы шашны тэртүүнээр өргөмжилсөн явдал ийнхүү
цаанаа улс төрийн ихээхэн учир утгатай сонголт байжээ.
Энэ хэргийг ТҮшээт ханы зэрэгцээ Сэцэн хан Шолой /1577-
1652/ идэвхийлэн дэмжиж, зарим үед удирдан зохион
байгуулсан байдаг. Энэ нь зарим талаар Гомбодорж хан
өөреө гардан оролцох нь зохимжгүй байсан байж болох ч
Түвэдэд очиж өргөл мөргөл үйлдэж, V Далай лам, IV Банчин-
Эрдэнэ нартай харилцаатай байж, төр ёсны учир начрыг
таниж мэдсэний хувьд Сэцэн хан Шолой тийн дэмжиж
байсан нь аргагүй юм. Түвэд, монгол сурвалжид өгүүлснээр,
Сэцэн хан Шолой Ханджамц хатныг бие давхар болсныг
дуулаад, Түшээт хан Гомбодоржид бэлэг сэлт
хүргүүлэхийн ялдраа “урьдын сайн ерөөлийн хүчээр Богд
Чингис хааны алтан ургийн хөвгүүн, биднийг удирдагч нэгэн
сайн хөвгүүн төрнө” хэмээн “итгэн найдаж суугаагаа”
илэрхийлж байжээ. Түүнчлэн Түшээт ханынд өөрийн биеэр
очиж, “хэд хоног наадам наадаад буцсан1 гэдэг нь чухамдаа
Халхын нөлөө бүхий бусад ноёны хамт “алтан ургийн
ноёдыг удирдах хүн»-ийнхээ талаар нарийвчлан зөвшилцсөн
нь эргэлзээнгүй хэрэг.
занабазар нацоддан хэмээх модон гахай жилийн хор монголын
есдүгээр сарын хорин тавны өглөө Түшээт ханы нутаг Есөн
зүйлийн хойт Тавь хэмээх газар гайхамшигт өлзий бэлгэ
үзүүлэн эхээс мэндэлжээ.
Занабазарыг гурван ойтойд нь буюу 1639 оны 9 сарын 25 нд
сэвлэг үргээх хуримд оролцсон Сэцэн хан Шолой “Бид бүгдийг удирдагч
их сайн лам болно” хэмээн бэлэгшээж, гэгээн” цолоо өргөсний дээр
Түвэдийн Жамбаалин цагаан номун хаан даахийг нь үргээж
“гэнэн” санваар. “Ишдорж” хэмээх сахилын нэр хайрлажээ. Тэрбээр сахилынхаа “Ишдорж” хэмээх нэрийн санскрит -Занабазар” нэрээрээ түүхэнд алдаршжээ.
Сурвалж бичгүүдэд өгүүлсэн өнгө аясаас ажиглахул, Халхын бурханы шашны тэргүүнийг Түшээт хан Гомбодоржийн гэр бүлээс тодруулахаар Халх, Ойрадын ноёд үндсэндээ тохиролцчихсон байсан нь мадэгднэм зээ. Тэр үед Ойрадын Зая бандида Намхайжамц /1599-1662/, Нэйж тойн /1557-1653/, Хүдэн гэгээний хувилгаан, Ширээт лам Балжуржамцын хойт дүр Жалханзхутагт Лувсанданзан /1634-1654/ зэрэг бурханы шашны тэргүүнд өргөмжилж болох эрдэм номтой, нэр хүндтэй хутагт хувил гаад цөөнгүй байсан билээ. Харин Түшээт хан Гомбодоржийн хөвгүүнийг сонгосон нь бидний бодоход дор дурдсан түүхэн нөхцөл шалтгааныг харгалзан үзсэн гэмээр байна. Үүнд,
Нэгдугээрт, Чингисийн шууд угсааны нөлөө бүхий томоохон ханы хөвгүүн болохынх нь хувьд төдийгүй Монгол улсын гал голомт болсон төр ёсны түүхэн уламжлал бүхий Халх монголын байр суурийг өргөх нь чухал байсан учраас, Хоёрдугаарт. Түүний өвөг “Очирваанийн хувилгаан хэмээгдэх Автай сайн хан /1544-1588/ Халхад бурханы шашныг санаачлан дэлгэрүүлсэн “шашин номын сайн залгамж” мөнийн дээр Эрдэнэ зуу хийд тэр үеийн Монголын улс төр, шашин соёл, эдийн засгийн чухал төвийн нэг
болсоор байсан,
Гуравдугаарт. Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамц бол Дөрвөн Ойрадын Дөрвөд аймгийн нөлөө бүхий ноён Далай тайшийн охин мөн тул зээ хөвгүүнийг нь Халхын бурханы шашны тэргүүнд өргөмжлөхөд Ойрадын ноёд, хутагт лам нарын зүгээс эсэргүүцэхгүйгээр үл барам дэмжих талтайг эрхбиш харгалзаг үзсэн буй за. Үүн лүгээ холбогдуулж, “Өндөр гэгээний намтар”-т гардаг нэгэн домгоос эши татвал, Автай сайн хан 1585 онд III Далай лам Содномжамц /1534-1588/ лугаа уулзаад “миний дөрвөн үед сайн хөвгүүн олдох учир юун үйлдвээс сайн бол хэмээн асуусанд, чиний гуравдугаар ач хөвгүүний үөд хойт этгээдийн харь буруу хошуунаас хатагтай охиныг авч хамтатгаваас шашныг дэлгэрүүлэх, амьтныг жаргуулах
сайн хевгүүн магад ирнэ хэмээсэн лүндэнгийн улируулан
захисныг дагаж, гурвадугаар үед ач хөвгүүн хаан
Гомбодоржид хойт этгээдээс Өөлдийн Далай хааны авхай Ханджамцын өргөөлснөөс гайхамшигт олон шинж тегелдер сайн хөвгүүн гарсан тэр нь Өндөр гэгээн болой гэсэн сонирхолтой домгийг тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр энэ түүхэн домог боловч Ойрадын нөлөө бүхий ноёнтой худ ураг барилдаж, терсөн хөвгүүнийг нь хутагтаар өргөмжлөн, Халх, Ойрадын зөрчлийг худ ургийн харилцаагаар эедүүлэх гэсэн зорилго бүр Автай сайн ханы үеэс тавигдаж байж дээ гэж ойлгогдож байна.
ДӨРӨВДҮГЭЭРТ, Ойрадын ноёд Түшээт хан Гомбодоржийн хөвгүүнийг Халхын бурханы шашны тэргүүнээр өргөмжлөхийг дэмжсэн нь ямар учиртай вэ гэхүл, энэ нь тэрхэн үедээ үндсэндээ Халхын дотоодын хэрэг мэт байсан ба бас дотооддоо самуурч, аймаг бүлгээрээ гадагшаа ойн гарсны улмаас хүч нь үлэмж тарамдсан Ойрадын ялангуяа уугуул нутагтаа үлдсэн ноёдын хувьд Халхтай харилцаагаа сайжруулах, эв найрамдалтай байх нь олон талаар ашигтай байсан. Мөн Зая бандида Намхайжамц-Халхад Очирдара богд гартугай хэмээн Далай лам, Банчин-Эрдэнэ захисан” хэмээн өгүүлж байсныг Ойрадын ноёд сонсож мэдсэн байх талтай. Тийм болохоор
Дөрвөдийн Далай тайшийн зээ хөвгүүнийг Халхын шашны тэргүүнд өргөмжлөхийг дэмжсэн биз ээТавдугаарт, Хамтын хүчин чармайлтаар төрийн
тусгаар байдлаа батлан хамгаалах нийтлэг эрх ашиг Зүүн Баруун Монголчуудын хувьд эн тэргүүнд тавигдаж байсан
болохооор Хапхын Богдыг тодруулан ергөмжилсөн нь тархай бутархй байдлыг гэтлэн даваж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх улс төрийн бодлого, дэвшилт үзэл санааны үр дүн
гэж үзэж болох юм. нөгөө талаас Төв Азийн олон улсын харилцаанд
идэвхитэй оролцож, халхын халхын хант улстай харилцаагаа өргөжүүлэн,
ламын шашныг тэтгэн дэлгэрүүлэх сонирхолын үүднээс Түвэдийн IV Банчин-Эрдэнэ Лувсанчойжижалцан, V Далай лам Лувсанжамц нар ч уг асуудлыг монгол ноёдоос дутуугүй сонирхож байсан нь баримттай хэрэг.
Халхын Богдын нэр нөлөөг өргөж алдаршуулах ажлыг өвгөн Сэцэн хан Шолой тэргүүтэй ноёд амжилттай хийж байсан бөгөөд энэ үйл хэрэгт дээр дурдсанчлан Далай лам, Банчин-Эрдэнэ, тэдний илгээсэн нэр нөлөөтэй хутагт лам нар идэвхитэй оролцож байжээ.
Тэр үед хэн нэгэн хутагтыг тодруулахад Далай лам, Банчин-Эрдэнэ нараас эрхбиш зөвшөөрөл соёрхол авдаг ёс Монгол-Түвэдийн шашин соёлын харилцаанд нэгэнт тогтож хэвшсэн тул Халхын ноёд Занабазарыг хэн гэгч хутагтын хувилгаан мөнийг тодруулах тухайгаа айлтгуулахаар Түвэдэд элч одуулсан байна. IV Банчин-Эрдэнэ, V Далай лам Занабазарыг “Гэтэлгэгч богд тойн Дарнатын хувилгааны биеийг бодотой барьсан” хэмээн эши үзүүлэн элчээр хариу мэдэгдэж, нандин бэлэг сэлт
хүргүүлжээ.
Занабазарыг Дарнатын хувилгаан хэмээн тодруулсан нь судлаачдын сонирхолыг татдаг. Дарнатын хувилгаан гэдэг бол Түвэдийн бурханы шашны нөлөө бүхий нэг салбар болсон жонанба хэмээх урсгалын хутагтуудыг хэлж буй бөгөөд энд өгүүлж буй “Гэтэлгэгч богд тойн” гэдэг нь Живзундарнат Гунгаанинбо /1575-1634/ мөн агаад тэрбээр “Жагар чойнжун” /”Энэтхэгт шашин дэлгэрсэн түүх”/, “Жонанбагийн ёсны шастир” зэрэг томоохон зохиол туурвисан, 1608 онд Занба хаан Данзанванбогийн тэтгэлгээр Дагданпунцаглин хэмээх хийдийг байгуулсан, Халх монголд бурханы шашныг дэлгэрүүлж, хаад ноёдын бишрэл хүндэтгэлийг хүлээсэн эрдэмт хутагт юм. Дарнатын XV дүрийн хувилгаан Гунгаанинбо 1634 онд Халхын нутагт жанч халсан гэдэг. Түүний тэргүүний гавлыг мөнгөлөн Эрдэнэ зуу хийдэд тахиж шүтэж байсан тухай нутгийн өтгөс хуучлахыг зохиогч сонсон тэмдэглэсэн нь бий. V Далай лам нар Дарната Гунгаанинбогийн Халхын шашин соёлд холбогдсон энэ байдлыг харгалзан үзсэн бэйхаа.
Нөгөө талаар энэ нь 17 зууны эхэн үед Түвдэд Гармава буюу улааны
шашныхан Занба хаан Пунцагнамжил, түүний хөвгүүн
данзанбанбогийн дэмжлэгтэйгээр шашин төрийн гол эрхийг
барьж, гэлүгбагийн шашинд аюул заналхийлсан хүнд цаг
үе байсан болохоор, 5-р далай лам, IV Банчин-Эрдэнэ
Занабазарыг гэлүгбагийн хэн нэгэн хутагтын хувилгаан хэмээн
тодруулахаас болгоомжилж, эхлээд Жонанбагийн
ёсны Живзундарнат Гунгаанинбогийн дараах дүр хэмээн тодруулан зарласан бололтой. Гэлугбийн биш ч Зонхава Лувсандагва /1353-1419/-гийн шинэчилсэн шашны өөр нэгэн урсгалын хутагтын хойт дурээр тодруулвал Монголыг өөрөөс нь дутамгуй сонирхож байсан улааны шашинтны зүгээс ноцтой эсэргүүцэхгүйг ч давхар бодолцож үзсэн хэрэг гэж болох юм. Түвэдийн шашин-улс төрийн бүлэглэлүүд Жавзундамба хутагтыг өөртөө татах, цаашлаад багш шавийн барилдлагатай байх гэж далдуур их л махран хөөцөлдөж асан нь XVII зууны 40, 50-иад оны үед Халх-Түвэдийн харилцаанд болсон олон үйл явдлаас мэдэгднэм билээ.
1639 оны намар Төв Халхын Ширээт цагаан нуурын чуулганаар Занабазарыг Халхын бурханы шашны тэргүүн Жавзундамба хутагтад албан ёсоор өргөмжлөн залжээ.
тэрхүү чуулгганд Түвэдийн Енса хутагт Лувсанданзанжамц
/1605-1643/ оролцож, Занабазарт равжун санваар хүртээж, “Лувсандамбийжанцан” буюу “Сайн оюут шашны туг” хэмээх
сахилын нэр хайрлажээ. Энэ тухай Монголын эрдэмт лам сорхон
Агваандабийжанцангийн намтар хувь төгөлдөр тонилохыг хүсэгчидын
горилолыг хангах хурим хэмээх оршивой” хэмээх зохиолд
Хайдүв Санжаа-Эшийн биеийн хойт төрөл Енса хувилгаан Лувсанданжамцын өмнөөс
завсрын тойны увитани болж таалснаар нэрийг нь Лувсан дамбийжанцанбалсанбо
хэмээн нэр өгөв”2 гэжээ.
Энэхүү Енса хутагт бол Түвэдийн эрдэм чадалт хутагтуудын итгэлт цөөн шавьдаа бичиг судраар бус зөвхөн амаар уламжлуулдаг нууц тарнийн увидасыг эзэмшсэн бөгөөд Занабазарт бурханы сургаал, номлол эрдмийг анх түрүүн заасан багшийн нэг мөн. Өндөр гэгээн нэр алдартай томоохон хутагт болсон хойноо ч шашин номыг анхлан заасан багш нарын минь нэг гэж тзмдэглэсэн байдаг. Миний бие Енса хутагт Лувсанданзанжамцын талаар тусгай өгүүлэл бичиж нийтлүүлсэн тул Занабазарт холбоотой зарим зүйлийн талаар нь өгүүлнэ. Енса хутагт Дөрвөн Ойрад, Ижил мөрний Торгуудын дунд ламын шашныг дэлгэрүүлж байгаад 1639 онд Халхад ирж, Ширээт цагаан нуурын чуулганд оролцсон нь тохиолдлын хэрэг биш юм. Энэ бол Занабазарыг жонанбагийн ёсноос гэлүгбагийн ёсонд татан оруулахыг эрмэлзэж байсан V Далай ламын бодлого ой холбоотой юм. Учир нь тэр цагт Хошуудын Төрбайх гүүш хаан /1598-1654/-ы цэрэг улс төрийн хүчтэй тусламжтайгаар Түвэдэд гэлүгбагийн шашинтны байр суурь нэлээд бэхжиж Монголын талаар баримталж байсан бодлого, үйл ажиллагаагаа идэвхижүүлэх боломжтой болсонтой уялдсан хэрэг ажээ.
1639 оны чуулганы дараа 1640 онд Тарвагатайн Улаан бураа хэмээх газар Халх, Ойрадын ноёдын чуулган чуулж, эв эеэ нэгтгэж, харийн түрэмгийллээс тусгаар тогтнолоо хамгаалах үзэл санаа шингэсэн “Их цааз”-ыг хэлэлцэн баталсан бөгөөд энэ бол тухайн үеийн Монголын нийгмийн сэтгэлгээнд гарсан дэвшилт үзэгдэл мөн. Иймд 1639 оны
ба 1640 оны улс төрийн чухал ач холбогдол бүхий энэхүү хоёр түүхэн үйл явдал бол нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлсэн
хоорондоо учир шалтгааны хүйн холбоотой.
Монгол ноёдын алсыг харсан улс төрийн буурьтай бодлогын үр дүн бөгөөд
бурханы шашныгхуульчлан бататгасан байна.
Занабазарыг Халхын бурханы шашны тэргүүнээр өргөмжилсөн явдал Халхын байр суурийг хөвчин монголчуудын дунд өргөсний хамт уул шашныг дэлгэрүулэхэд чухал нөлөө үзүүлжээ.
Түшээт хан Гомбодорж зэрэг ноёд Занабазарт буддын
шашны сургаал номлол, эрдэм ухааныг заах багш залахаар
Түвэдэд элч илгээсэн байна. V Далай лам Занабазарын
номын багшаар өөрийн бодитой шавь, Барайвун хийдийн
нялба цорж Намхайсодномдагва хэмээх ламыг илгээсэн
байна. Түүнчлэн 1645 онд V Далай лам 10 насны ойг нь
тохиолдуулан Занабазарт “Жавзундамба хутагт” цол
өргөмжилж, нандин бэлэг сэлтийн хамт “очирын үнэр авагч
дор анхилах малаяагийн үнэр” хэмээх утга төгөлдөр билиг
сургаалийн захидлыг ирүүлсэн байна.
Халхын бурханы шашны тэргүүний хувьд Занабазар анх 1649-1651 онд Түвэдэд айлчилжээ. Тэрхүү айлчлалын зорилгыг сурвалжид “Ялгуулсан шашинд бүрэн төгс суралцаж, зам мөрийн эцэст хүргэж чадахуйц буяны садан, билиг чанар төгссөн багшаар дагуулан соёрхох, шүтэхийн тул” хэмээн тодорхойлжээ. Харамсалтай нь сурвалж бичгүүдэд туүнийг дагалдан хэн хэн явсан, ямар ямар асуудлыг хэлэлцэжхэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой өгүүлсэнгүй. Түүнийг Гүнбүм, Жамбаалин, Жачин, Радон, Ганданчойнхорлин, Даглүн зэрэг Амдогийн орон хийд хийгээд цогт Барайвун, Сэра, Гандан зэрэг Цаст түвэдийн хийд бүхэн эрхэм дээд хутагтын хэмжээнд гүн хүндэтгэл узүүлэн сэмбрэм өргөн угтаж, үдэж байсан нь V Далай лам, Хошуудын Төрбайх гүүш хааны тэргүүлсэн Түвэдийн засгиин газар уг айлчлалыг ихэд чухалчлан үзэж байсны баримт юм. Тэрбээр Галданловрон ордонд V Далай лам Лувсанжамцад бараалхаж.мөргөл хүндлэл айлтгасны дээр их хийдүүдэд манжа түгээл олонтаа өргөсөөр явжээ.
Занабазар Зан орны Дашлхүнбо хийдэд залагдан очиж 81 нас сүүдэр зооглосон, их эрдэмт Банчин богд Лувсанчойжижалцан лугаа бараалхаж, түүний дэргэд хагас жил шахам шавьлан суралцахдаа өдөр бүр зарлиг сургаал сонсож, мөн “шашны эзэн, бүхнийг айлдагч Наваантаяа хэмээх эрдэмт хутагтаас гэцлийн санваар хүртэж, Түн мөрийн багшийг бясалгахын хөтөлбөр”, “Очирт их ямандагийн их авшиг” зэрэг ван лүн авч, ном зарлиг үлэмж
боловсоржээ.
Сурвалж бичгүүдэд нэгэн өнгө аясаар өгүүлснээс үзэхэд, Занабазар Цастын мэргэдийн дэргэд шавьлан сууж, гүн нарийн эрдэм увидасыг сайтар үргэлжлүүлэн суралцах чинхүү хүсэлтэй байсан нь илт бөгөөд харин түүний хүсэлтийг IV Банчин-Эрдэнэ “их сайшаалтай хэрэг боловч түүнээс илүү умар зүгийн алс оронд хуврагийн аймаг, хийд -орон байгуулваас шашин амьтанд их тустай” хэмээн айлдаад, түүнээ бурханы шашин умраас умард дэлгэрнэ хэмээсний учир шалтгаанаар лавшруулан тайлбарласан байна. Үүнд Түвэдийн зүгээс Монголд ламын шашныг дэлгэрүүлэн ноёрхуулахыг чухалчлан үзэж, Жавзундамба хутагтыг энэ үйл хэрэгт хүчин зүтгүүлэх санаа тод туссан
гэлтэй.
Занабазарыг Үй орноос Занд өөд буцахад IV Банчин-Эрдэнэ бие лагшин, зарлигийн шүтээн үлэмж адистэдт бэлэг сэлт бэлэглэсний дээр сурвалжид өгүүлснээр “аман зарлиг хайрласан” гэдэг нь Халхад гэлүгбагийн шашныг дэлгэрүүлэхтэй холбоотой нарийвчилсан заавар зөвлөлгөө байсан бололтой. Дашлхүнбээс Лхаст хүрээд V Далай ламын дэргэд хэсэг хугацаанд шавьлаж. Найнан шаврун, Сэрхан хувилгаан, Богд Давгажанцан зэрэг хутагтын хамт 1651 оны хаврын адаг сарын 25-наас ловон Авъяагарагийн ёсны Доржпэрэнвийн дөчин хоёр хот мандалын дээр гэлүгвагийн ёсны хот мандал гурвыг нэмэж, доржпэрэнгиин дөчин таван бурханы авшгийг хүртэж, II Далай лам Гэндэнжамцын сүнбүм тэргүүтэн ном сургаалыг сайтар
заалгажээ.
Зарим түвэд сурвалж бичигт, V Далай лам Занабазарыг жонанбагийн ёсноос гэлүгбагийн ёсыг сахиж, Халхад шарын шашныг дэлгэрүулэхийг ятгаж, түүнийгээ бараг тулган
шаардсан гэмээр өнгө аястай зүйлийг битүүхэн өгүүлсэн байна. Энэ тухай Зая бандида Лувсанпринлэй “урьд Далай лам / тавдугаар Д.Д/ намтартаа Богд Гунгаанинбог үл таалан айлдсан хийгээд Даглүн хийдийн мөнгөн суваргыг эвдсэн тэргүүтэнд шүтэж уг ёсондоо сэтгэл санаа нь өчүүхэн зэрэг үл баясаж байгаа бололтой хэмээн бодсон миний буруу атгаг нь харанхуй нүхэнд наран ургасан мэт арилав. Энэ ” талаар бодитой өчиж эс чадав”3 хэмээн Өндөр гэгээн өөрт нь хуучилсныг “Жавзундамба
Лувсанчойжижалцанбалсанбогийн ердийн товч намтар” хэмээх зохиолдоо тэмдэглэсэн байна. Энэ бол V Далай лам ‘ Жавзундамба хутагт Занабазарын Жонанбагийн ёсыг баримталж байсныг, мөн Халхад хуучин ёсоор улааны шашин нөлөөтэй хэвээр байсныг таалахгүи байсны баримт юм.

Занабазар шарын шашны дээд хутагт нарын заавар
зөвлөмжийг хэрэг дээрээ хүлээн авч, Монголд шинээр
томоохон хийд байгуулах санал тавьсаныг 5-р далай лам
зөвшөөрсний үндсэн дээр Түвэдийн засгийн газраас тус
хийдэд зориулан үлэмж олон нандин шүтээн бурхан,
ном судар бэлэглэн, хийдийн ширээт ламаар Ширээт гэгээн
санжайринчингийн хувилгаан намжил дацангийн ловон Жаюл
хамбыг, Шархан гэгээний хойт дүрд алдаршсан
Агваанлувсанданзан, шашзудбад Брайвун хийдийн жасын нярав
ламыг, сойвонд Жамбаалин хийдийн нэгэн хувилгааныг, донирт Гүшози, оточ ламд Лагбуулхагийн хойт
төрөл дархан эмч Лувсанноров, унзадад Барайвун хийдийн
чин их унзадыг, мэлмий нээгдсэн бурханч лам зэрэг
нарийн мэргэжшсэн тавин ламыг туслуулахаар илгээсэн байна
Өндөр гэгээн Ламын гэгээн Лувсанданзанжанцан, Зая бандида Лувсанпринлэй зэрэг авъяаслаг эрдэм билигт олон арван шавь төрүүлсэн номын багш юм.
Өндөр гэгээн Занабазар 1647 онд Баруун хүрээ /Шанхын хийд), 1653-1686 оны хооронд Хэнтий хан уулын өвөрт Рибоганданшадүвлин зэрэг томоохон хүрээ хийд, 1686 онд “Соёмбо-зояди” буюу өөрөө гийсэн гэгээ хэмээх, энэтхэг түвэд, монгол хэлийг тэмдэглэж чадахуйц авианы нэгэн зүйл монгол шинэ үсэгийг бүтээн, Очирдара, Майдар, Дара эх Язгуурын таван бурхан, бурханы найман мөнгөн сүварга ‘тэргүүтэн бурхадын гайхамшигт цутгуураа хийж Их жанрайсиг тэргүүтэн өөрөө гарсан тавыг цагаан зандангаар бүтээж “Цагийг тохинуулагч залбирал, гүн ухааны
ОНОЛЫН ГОЛ ЦӨМ бОЛСОН
Маанийг бүтээхийн гүн арга” зэрэг бүтээл туурвиж ,
бурханы шашны зан үйл, уншлагын ая данг монгол газар нүүдэлчдийн ахуй ёс, зан заншил, сэтгэлгээнд зохируулан идээшүүлж, уламжлуулсан шашин соёлын гарамгай зүтгэлтэн, соён гэгээрүүпэгч бөлгөө.

Comments

comments

Check Also

ЖАВЗУНДАМБА ХУТАГТЫН ХАРЪЯАТ ШАВИЙН ГОЛЫН ДОЛООН ХУТАГТ

Халхын бурханы шашны, тэргүүн Жавзундамба хутагтын харъяат Comments comments

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!