Breaking News

Равжамба зая бандида намхайжамц 1599-1662

Монгол Ойрадын улс төр, шашин соёлын түүхнээ олон алдар сутан төрөн гарсны дотроос шашин номын нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Равжамба Зая Бандида Намхайжамц хүндтэй байр суурь эзэлдэг бөлгөө.Тэрбээр 10 жарны шороон гахай жил дөрвөн Ойрадын “Их сэцэн” хэмээн алдаршсан Хүнхүй Заяач ноёны хөвгүүн Баавханы тавдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Удам гарвалын хувьд “яс нь Хошууд, отог нь Гөрөөчин, гөрөөчний доторхи Шангас” гэж туүний шавь Раднабадрагиин зохиосон | “Равжамба Зая бандидын намтар сарны гэрэл” хэмээх намтарт тэмдэглэсэн байдаг. Багын нэр нь “Шар Хаваг”, “Сирхабаг”, Сирханбух” хэмээдэг асан гэж судлаачид тэмдэглэсэн’ байх боловч доктор С.Цолмон “түүхийн баттай эх сурвалжаас бус амаар уламжлан ирсэн мэдээнд тулгуурласан” болохыг тэмдэглэсэн байна. Харин Намхайжамц гэсэн түвэд нэрээ монголчлон”Огторгуйн далай”хэмээн дууджээ. Тэрбээр нас биед хүртэлээ тэр цагийн монгол хевгүудийн нэгэн адил мал сүрэг адгуулах мэтээр эгэл жир амьдралаар өсөн торнисон хэмээлтэй. Дөрвөн Ойрадын хан ноёдын заллагаар 1616 онд Цагаан номун хан залагдан очиж, тэднийг шашин номд дагуулан оруулсан агаад ноёд бур нэг нэг хөвгүүнээ, албат ардын хөвгүүдийн хамтаар тойн болгохыг ухуулсан нь Намхайжамцын бурханы шашин номын зам мөрийг даган
барих сонин хувь тавилан хөтлөхөд хүргэсэн бөлгөө. тэрбээр хувраг тойн болж ном эрдэм сурахаар анх 1616 онд язгууртны 32, эгэл ардын 120 хөвгүүдийн хамт нутгаас гаран хөхнуурт хүрч, цөөн хөвгүүдийн хамт цааш одон могой жил буюу 1617 онд Түвэдийн Лхас хотод очсон байна. Лхаст нэгэн үе Түвэдийн Ерөнхий түшмэл дива Пунцагнамжилын дэргэдийн бараа бопогч хийж байгаад Барайвун хийдийн Гоман дацанд элсэн буддын гүн ухаанд суралцах завшаан тохиосон байна. Гоман дацангийн цанидын сургуулийг арван гурван жил үзэж судласны эцэст шалгуулж байж сая дүүргэдэг дэгтэй байсан ч Намхайжамц -арван жил суралцан дүүргээд, анги дэвшсэн нь түүний авъяас билиг, нөр хичээнгүй шамдлага нь ач тусаа өгсөнхэрэг буй за. 1635 онд V Далай лам Агваанлувсанжамц (1616-1682) IV Банчин-Эрдэнэ Лувсанчойжижалцангаас гэлэн сахил зооглох номын ёслолд Равжамба Зая бандида Намхайжамц үйлийн суудлын арван гэлэнгийн нэгнээр сонгогдон залагдаж, сахилын ном айлдаж байснаас үзэхэд түүний зиндаа ихэд дээшилж, эрдэм номоороо Түвэдийн нөлөө бүхий мэргэдэд үнэлэгддэг болоод байсан нь мэдэгднэм зээ.Намхайжамц Түвэдэд ном эрдмийн мөрийг шүтэж нийт 22 жилийг элээн шашин номын мэдлэг боловсрол, нэр хүндээрээ Цастын номын мэргэдийн дунд хэдийн алдартай болсон байв. XVII зууны эхэн хагаст Монголд, тэр дундаа Дөрвөн Ойрадад бурханы шашныг дэлгэрүүлэх нь чухал ач холбогдолтой байсан, түүхэн энэ нөхцөл байдлыг Ойрадын ноёд төдийгүй Түвэдийн V Далай лам .IV Банчин-Эрдэнэ нар ч сайтар мэдэрч, боловсрол олсон дотнын шавь нараа Монголд олноор илгээж байв. Тийн зорилгын үүднээс V Далай лам. IV Банчин-Эрдэнэ нар Равжамба Зая бандида Намхайжамцад “Хоёр Богдын төлөө монгол хэлтэнд гарч шашин хийгээд амьтанд ном орчуулж тус үйлдэгтүн”8 хэмээн зарлиг болж, мутар дахи зрихээ соёрхсон нь үлэмж итгэл хүлээлгэж хүндэтгэл үзүүлсэн хэрэг буй за.
Зая бандида Намхайжамц бол Дөрвөн Ойрад, Халх долоон хошуу, Ижилийн Торгуудад гэлүгвийн шашныг анхлан дэлгэрүүлэгчдийн нэг юм. Тэрбээр түвэдийн
бурханы шашныг яг хуулбарлан дэлгэрүүлэхийг
зорьсонгүй, аль болохоор Монголын нүүдлийн
амьдрал ахуй, соёл, сэтгэлгээний өвөрмөгц
онцлогт тохируулан шинэтгэн түгээхийг зорьсон
бөгөөд чингэхдээ өөрийн сурган бэлтгэсэн
оюуны чадавхитай, авъяас билигтэй шавь
нарын хамтаар эл хэргийг гүйцэлдүүлж байлаа.
үүний үрээр бурханы шашин номын өндөр боловсролтой
лам хувраг ОЛНООР төрөн гарч, шарын шашныг дэлгэрүүлэн,
нүүдлиин СҮМ суврагуудыг байгуулах, хурал номын дэг
жаяг, зан үйлийг үндэснийхээ ахуй, сэтгэл зүйд тохируулан бүтээлчээр шинэчлэн дэлгэрүүлсэн бөлгөө.Шарын шашныг дэлгэруүлэхийн тулд Ойрад даяар шүтэж байсан бөөгийн мөргөлиийг хориглосон зүйлийг хууль цаазад тусган, тахил онгодын дүрсийг хураан шатаан устгах зэргээр хатуу ширүүн тэмцэл явуулсан байдаг.
Тэрбээр шашин дэлгэрүүлэхээр Монгол нутгаар тийн явахдаа шашин номын нэр хүнд нөлөө, байр сууриа ашиглан, ухааны ур санааны үнэнээр улс төрийг тохинуулах ажлыг давхар хийж, эв нэгдлийг бэхжүүлэн тусгаар байдлаа хамгаалахын тулд сөргөлдөгч хүчнүүдийг эвлэрүүлэн зөвшилцөлд хүргэж чадсан олон жишээ баримтыг “Сарны гэрэл” хэмээх намтараас төвөггүй олж үзэж болмуй. Равжамба Зая бандид 1640 оны чуулганд оролцсон эсэх талаар маргаантай байдаг боловч улс төрийн тэрхүү томоохон үйл явдалд оролцосгүй үлдсэн байх үндэслэл бараг үгүй юм. Халх Ойрадын аль алинд нь нэр хүндтэй Инзан /Энса/ хутагт тус чуулганыг зохион байгуулахад их нөлөө бүхий байсан гэсэн судлаачдын санал голтой бөгөөд нөлөө бүхии зарим гол гол ноёдыг татан оролцуулахад
энэхүү чуулганаар баталсан “Их цаазын” тахилын хэсэгт
Шагамүни бурхан, Богд Зонхов, Банчин эрдэнэ Далай лам нарт дараалан
залбирсаныхаа дараа Инзан хутагтад дөрвөн мөртийг зориулсан байдаг.
Өөрийнх нь хэлсэнээр “хоёр богдоос Дөрвөн Ойрдад гартугай хэмээн” зарлигласан
Равжамба Зая Бандидыгг Далай лам, Банчин-Эрдэнэ нарын бие төлөөлөгч Инзан хутагт Монгол, Ойрадын ноёдын их чуулганд биечлэн оролцуулсан байх магадлалтай юм. Энэ тухайд доктор Л.Чулуунбаатар Намхайжамцыг Ил Тарвагатайн чуулганд оролцож, “Их засаг” хуулийг батлалцахад байлцсан хэмээх саналыг дэмжээд, түүнийг Баатар хунтайжийн удирдлагаар уг хуулийг гардан зохиолцсон хийгээд … бичиг хэргийн ажлыг гардан гүйцэтгэлцсэн хүн байж болох талтай3 гэж үзсэн байна. Үнэхээр ч Дөрвөн Ойрад, Халхмонголын хан, ноёдын итгэл хүндлэлийг олсон хутагтын хувьд тэрбээр уг хуулийг бүхэлд нь биш юм гэхэд шашин номын холбогдолт зүйл заалтыг боловсруулан зохиолцсон нь эргэлзээгүй хэрэг.
Равжамба Зая бандид Намхайжамц 1640 оны Монгол Ойрадын улс төрийн чуулганы үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байсныг судпаачид тэмдэглэсэн нь бий. Тэрбээр Халхын Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан нарт залагдан. шашин соёлыг дэлгэрүүлэн, Халх түмний итгэл биширлийг олж явжээ.
XVI зууны сүүл XVII зууны эхэн үеийн орчуулгын түүхэнд цохон тэмдэглэвээс зохих эрдэмтний нэгэн бол Равжамба Зая бандида Намхайжамц мөн. Зая бандид урьд үеийнхээ уламжлалд түшиглэн эх хэлнийхээ зүй тогтлыг судлан сайжруулах үүднээс цаг үетэйгээ зохицуулан 1648 онд тод монгол бичгийг зохиосон нь олон зууныг дамжин өдгөө хүрч ирсэн төдийгүй тод бичгээр бичсэн утга зохиолын үнэт өв сан хөмрөг бүрэлдэн бий болжээ.
Ойрадын гол хүрээний дэргэд шашны ном зохиолыг орчуулдаг орчуулгын төв,, орчуулсан номыг нь гараар хуулан олшруулах бичээч нар, мөн хэвд дарж барлан олшруулах ном хэвлэлийн барханы газар зэрэг соёл түгээх томоохон төв ажиллаж байжээ. Барханы газар ажилладаг бар бэлтгэдэг барчид, номын үсгийг сийлдэг сийлбэрчид зэрэг гар урчуудын төв ажиллаж хэдэн зуун хуудастай их хөлгөн судруудыг олон мянган хувиар хэвлэн шинэ байгуулагдсан сүм хийд болон сусэгтэн олны хэрэгцээг хангаж байсан төдийгүй тод бичгийн номын арвин их өвийг бүрдүүлэх эхлэлийг тавьж өгснииг судлаачид бас тэмдэглэжээ”. Сүүлийн үеийн судалгааны үр дүнд шинээр олдсон зарим орчуулгыг харьцуулан үзвэл Зая бандидын орчуулгын нөлөөний хамрах хүрээг шинээр үнэлэх боломжтой болсны дээр тод бичгээр уламжлагдсан 65 зохиол, монгол бичгийн хуулмалаар уламжлагдсан 22 зохиол буюу нийт 87 орчуулга олдсон бөгөөд өнөөг хүртэл I мэдэгдэж буй Зая бандид Намхайжамцын орчуулга нийт 190 гаруйд хурээд байна5.
Зая бандид түвэд ном судруудыг монгол хэлээр орчуулан, уг ажлыг гардан зохион байгуулж байсны нэг учир шалтгаан нь тэр үед ихээхэн идэвхитэй өрнөж байсан бурханы шашны ном судрыг эх хэлээрээ урин дэлгэруулэх гэсэн зорилтыг идэвхитэй дэмжиж, үүнийг Ойрадад удирдан явуулж байсан гэж үзэж болох юм” Үүнийг нотлох баримт ”
сарны гэрэл”-д байгаа нь 5-р далай лам 1652 онд манжийн Эеэр
засагч хааны зарллагаар бээжин зүг явахад нь Зая бандида
Түвэдээс буцах замдаа Хөхнуурт хүлээн байж бараалхаад,
үдэлтийн зоогийн үеэр “ер монгол хэлтэнд Зүрчидын Богд хаанаас
ихгүй. Таны зарлигаас үл давахын тул хаанд монгол үсэг тэргүүтэн
монгол ном дэлгэрүүл хэмээн зарлиг болох нь сайн” хэмээн айлтгасанд
Ламын гэгээн мишээж чиний зөв боловч тэрбээр омогтой хаан амуй.
Хүрч байж мэдэе хэмээн зарлиг болов” гэжээ. үүнд Далай ламын нэр хүнд
нөлөөг ашиглан, Монгол хэлээрээ бурханы ном судрыг дэлгэрүүлэх гэсэн
түүний бодол санаа тод илэрсэн байна.
Равжамба Зая бандида Намхайжамц бол 17-р зууны эхэн хагасын
Монголын нийгэм, улс төр, шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч
мөн болохыг олон орны судлаач эрдэмтэд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг
бөлгөө.

Comments

comments

Check Also

ЖАВЗУНДАМБА ХУТАГТЫН ХАРЪЯАТ ШАВИЙН ГОЛЫН ДОЛООН ХУТАГТ

Халхын бурханы шашны, тэргүүн Жавзундамба хутагтын харъяат Comments comments

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!