Breaking News

Шашны дээд сургуульд “солонгосын Буддын шашин” сэдэвт лекц уншлаа

koreo1МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШДС-ийн хурлын танхимд өнөөдөр 14 цагт Солонгосын Jung-Ang Sangha их сургуулийн профессор Kim Eung Chual “Солонгосын буддын шашин” сэдэвт лекц уншсан юм.
Солонгос улсад Буддын шашны 4 том төв үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд түүнийг дурьдвал Jogye, Taego, Chunte, Jingak зэрэг төвүүд ажээ.
2008 оны судалгаагаар Бүгд Найрамдах Солонгос улсад Буддын шашны 108 байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ойролцоогоор 50 мянга гаруй лам хуврагуудтай, 20 мянга орчим сүм хийдүүдтэй байна. Харин Христийн шашны хувьд 124 байгууллага үйл ажиллагаа явуулж, 95 мянган авралын зар тараагчид ажилладаг бөгөөд нийт 58 мянган сүмтэй байна. Солонгос улсын засгийн газраас жил бүр 15 тэрбум орчим воныг төсөвлөн уламжлалт шашин, соёлын өвөө хамгаалах үйлсэд зориулан өгдөг байна. Энэхүү лекц нь 2 өдөр зохиогдох бөгөөд маргаашын лекц 14 цагт МБШДС-ийн Хурлын танхимд болох юм. “Билгийн мэлмий” сонин. 2015.02.02

Comments

comments

Check Also

Мянган жил түмэн он дуурсах бичиг үсгүүд мину …

Монголчууд бол өнө эртний бичиг үсгийн өв соёлын хэтийдсэн өндөр уламжлал, их түүхтэй язгуур үндэстэн …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!