Breaking News

Хорин нэгэн дара эхийн мөргөлт магтаал хэмээх оршвой

Орны дээд Боталад
Ногоон ТАМ үсгээс хувилж
Авидаар тэргүүнээ чимсэн
Гурван цагийн бурхадын үйлч эх
Дара эх нөхөр сэлт залран соёрх.

Тэнгэр хийгээд асүрийн титэмийг
Хоёр өлмий лянхуадаа сөгдүүлэн
Үгээгүү бүхнээс дийлэн зохиогч эх
Гэтэлгэгч эхдээ мөргөмүү.

Ом гэтэлгэгч хутагт дара эхэд мөргөмүү.

Мөргөмүү, гэтэлгэгч баатар эх
Нүд нь агшины гилбэлгэн адил эх
Гурван ертөнцийн итгэлийн нүүрийн лянхуагийн
Олон туурцагаас гарсан эхдээ.

Мөргөмүү, намрын саран бүхнээ
Дүүрсэн зуун давхар мэт царайт эх
Мянган тоот ододын чуулганаар
Машид нээгдсэн маш бадрангуй гэрэлт эхдээ

Мөргөмүү, алтан хөх уснаас төрсөн
Лянхуагаар гараа тийн чимэгч эх
Өглөг хичээнгүй хатуужил амирласан
Хүлцэнгүй диян явдалт эхдээ

Мөргөмүү, түүнчлэн ирсний үснир мэт
Хязгаалал үгүй маш ялгасан явдалт эх
Хоцрол үгүй барамидыг олсон
Ялгуулсны хөвүүн бээр маш шүтсэн эхдээ

Мөргөмүү, ТҮТТААРА ХУМ үсгээр
Хүсэх зүг хийгээд огторгуйг дүүргэгч эх
Долоон ертөнцийг хөлөөр дарж
Хоцрол үгүй ирүүлэн чадагч эхдээ

Мөргөмүү, хурмаст гал тэнгэр эсрүа хийгээд
Хий тэнгэр элдэв эрхтнээ тахигдсан эх
Бүд, видар, гандари нугууд хийгээд
Ягчисын чуулган иеэр өмнөөс магтсан эхдээ

Мөргөмүү, ТРАТхэмээх ба ПАТ хэмээхээр
Чанадсын оньст хүрдийг машид эвдэгч эх
Баруун хураан, зүүн жийсэн хөлөөр дарж
Хур гал үйлзэн маш бадарсан эхдээ

Мөргөмүү, ТҮРЕ их аюулгахуй
Шулмасын баатрыг магад дарагч эх
Усан төрөлт царайгаан хилиглэн атирааж
Хамаг дайсныг хоцрол үгүй арилгагч эхдээ

Мөргөмүү, гурван эрдэнийг бэлгэдсэн мутрын
Хуруугаар зүрхэндээ магад чимэгт эх
Хоцрол үгүй зүгийн хүрдээр чимсэн
Өөрийн гэрлээр чуулган үйлзсэн эхдээ

Мөргөмүү, маш баясагч жавхлант
Титэм гэрлийн эрхис зэргэлсэн эх
Инээн маш инээх ТҮТТААРА-гаар
Шулмас хийгээд ертөнцийг эрхэнд зохиогч эхдээ.

Мөргөмүү, газар дэлхийг тэтгэгчийн чуулган
Бүгдийг ирүүлэн чадагч эх
Хилэнг хөдөлгөгч ХУМ-ын үсгээр
Хамаг үгээгүүг тийн гэтэлгэгч эхдээ.

Мөргөмүү, дэгжих сарнаар титэмлэж чимэглэсэн
Чимэг бүгд маш бадрагуйт эх
Үсний дотор авидаас
Насад маш гэрэлийг сайтар зохиогч эхдээ.

Мөргөмүү, галав эцсийн гал мэт
Бадрангуй эрхисийн дунд ахуй эх
Баруун жийн зүүн хумиж бүхнээ бүжихийг таалж
Дайсны өмгийг магад дарагч эхдээ.

Мөргөмүү, газар дэлхийн талыг мутрын
Алгаар дэлдэж өлмийгөөр дэвсэгч эх
Ууралтыг зохиогч ХУМ усгээр
Долоон зэрэг бүгдийг хагалагч эхдээ.

Мөргөмүү, амгалан буян амирлангуй эх
Гаслангаас нөгцөж амирлангуй явдалт эх
СВАХА УМ лугаа үнэн төгссөнөөр
Их хилэнцийг дарагч эхдээ.

Мөргөмүү, хамгаас бүжихийг таалаад
Дайсны биесийг үлэмж эвдэгч эх
Арван үсэгт тарни зохиосон
Ухааны ХУМ-аар гэтэлгэгч эхдээ.

Мөргөмүү, ТҮРЕ хөлөө дэвсэж
ХУМ дүрт үр үсэгт эх
Сүмбэр уул, Мандара ба Кайлаш
Гурван ертөнцүүдийг хөдөлгөгч эхдээ.

Мөргөмүү, тэнгэрийн далайн дүртэй
Гөрөөс бэлгэтийг гартаа агуулсан эх
ТАРА-г хоёр өгүүлэн ПАТ үсгээр
Хоруудыг хоцрол үгүй арилгагч эхдээ.

Мөргөмүү, тэнгэрийн чуулганы хаад
Тэнгэр, гинарас иеэр шүтсэн эх
Хамгаас хуягын дээд жавхлангаар
Тэмцэл хийгээд муу зүүдийг арилгагч эхдээ.

Мөргөмүү, нар хийгээд сар дэлгэрсэн
Хоёр нүд маш гэгээн гэрэлт эх
ХАРА хоёр өгүүлээд ТҮТТААРА-гаар
Маш догшин хижиг өвчнийг арилгагч эхдээ.

Мөргөмүү, гурван мөн чанарыг зохиосон
Амирласан хүч лүгээ үнэн төгөлдөр эх
Ад хийгээд видар ягчисын чуулганыг
Дарагч эрхэн дээд ТҮРЕ эхдээ.

Үндсэн тарнийн энэ магтаал хийгээд
Мөргөл нь хорин нэг.

Охин тэнгэрт үнэхээр бишрэл төгссөн
Оюутан хэн бээр сүслэн уншиж
Үдэш хийгээд үүр гийхэд босоод
Дурьдваас хамаг аюул үгүйг сайтар өгөх
Хамаг хилэнц машид амирлахаар
Хамаг муу заяаг дарах болой.
Долоон гольт ялгуулсан бүхэн иеэр
Түргэнээ авшиг өгөх болоод
Мөнхүү үүнээс ихийг олон
Эцэс бурханы хутаг түүнээ одож
Түүний их хатуу хор
Бат оршигч ба бас бус явах
Идсэн ба уусныг ч
Дурьдсанаар сайтар арилгах болж
Ад хижиг өвчин ба хороор нэрвэгдсэн
Зовлонгийн чуулганыг магад тэвчээд
Бус амьтануудад ч болой.
Хоёр гурав долоонтоо илт уриваас
Хөвүүн хүсэгчин хөвүүнийг олоод
Эд хүсэгчид эдүүдийг олж
Хамаг хүсэл бүхнийг олж бүрүн
Тотгор үгүй бөгөөд тус тусд нь дарах болой.

Гэтэлгэгч хутагт дара эх хийгээд
Гурван цагийн арван зүгт оршсон хамаг ялгуусан хөвүүн сэлтэд
Бүхнээс бишрэхүйгээр мөргөмүү.
Цэцэг хүж зул үнэрт ус
Зоог идээ хөгжим тэргүүтнийг
Бодитой бэлдэн сэтгэлээр хувилгаж өргөмүү.
Хутагтны чуулган таалан соёрх.
Тэргүүлэш үгүй цагаас эдүгээ хүртэл
Арван нүгэл таван завсар үгүй хийгээд
Сэтгэл нь нисванисын эрхээр болсон
Бүх хилэнцийг наминчлан үйлдмүй.
Шарвага, брадигабүд, бодисадва нар
Эгэл төрөлхийтөн тэргүүтэнээр
Гурван цагт буян юу хураасан
Буянуудад даган баясалцмуй би.
Амьтануудын санал хийгээд
Оюуны ялгал ямар мэт
Их бага ерийн хөлгөний
Номын хүрдэсийг эргүүлэн соёрх.
Орчлон хэзээ үл хоосрох янар
Гаслангаас үл нөгцөн нигүүлсэхүйгээр
Зовлонгийн далайд живсэн
Амьтнуудыг үзэн соёрх.
Бид буян юу хураасан
Бүгд бодийн уг болгон
Өнөд үл одон амьтныг
Удирдахын цог болох болтугай би.

Гэтэлгэгч ялж төгс нөгчсөн нигүүлсэхүйт эх
Би хийгээд хязгаалал үгүй амьтан бүхний
Хоёр түйтгэрийг арилган хоёр чуулганыг түргэн төгсгөж
Туулсан бурханы хутгийг олуулан соёрх.
Түүнийг олох янар төрөл тутам бүхэнд ч
Тэнгэр хүний дээд амгаланг олоод
Хамгийг айлдагчийг бүтээн үйлдэхэд
Зэтгэлэх ад тотгор хижиг өвчин тэргүүтэн
Цаг бусын үхэл болох элдэв зүйл хийгээд
Муу зүүд ба муу бэлгэ хийгээд
Найман аюул тэгүүтэн чухал хөнөөгчүүдийг
Түргэн амирлуулж үгүй болгон соёрх.
Ертөнц хийгээд ертөнцөөс нөгчсөн
Өлзий хутаг сайн амгалан хотол чуулганууд
Аривдан дэлгэрэх хамаг хэргүүдийг
Шамдал үгүй өөсөөн бүтээн соёрх.
Бүтээлд хичээгч дээд номыг аривдуулах хийгээд
Насад чамайг бүтээгч дээд гэгээнийг үзэн
Хоосон чанарын утгыг онох ба боди сэтгэл эрдэнийг
Дэгжих саран мэт дэлгэрүүлэн зохиотугай.
Ялгуусаны баясгалант сайн мандал түүнээ
Маш үзэсгэлэнт дээд лянхуагаас төрөөд
Ялгуусан Авида бурханаас илэрхийеэ
Эш үзүүлэхийг бид тэнд олох болтугай.

Бидний эрт төрөл тутмаас бүтээсэн бурхан
Гурван цагийн бурхадын үйлч эх
Хөх ногоон нэг нүүр хоёр мутарт түргэн амирлуулагч
Удвал баригч эхийн өлзий хутаг орштугай.
Ялгуусны гэтэлгэгч эх таны бие ямар адал бөгөөд
Нөхөр ба насны хэмжээ орон хийгээд
Таны дээд сайн алдар ямар адил бөгөөс
Ямагт би тэргүүтэн тэр адил болох болтугай.
Чамайг магтан залбирал тавьсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газар түүнээ
Өвчин ба үгээгүү ядуу хэрүүл тэмцэл амирлаад
Ном хийгээд өлзий хутгийг аривтган соёрх.

Ялж төгс нөгчсөн эхийг тахиснаар
Бид буян юу хураасан
Түүгээр ертөнц дахин хоцрол үгүй
Сухавадид төрөх болтугай.

Биеийг гэмийг тэвчснээр лагшин найраг хийгээд
Хэлний гэмийг тэвчснээр галбингын эгшигт
Сэтгэлийн гэмийг тэвчснээр мэдэгдэхүүн бүхнийг айлдагч
Өлзий хутгийн цог бадарсан эхийн өлзий хутаг оршитугай.

Хуучны орчуулгын хуулбар.
Эх сурвалж: Fb-Д.Ганзориг

Comments

comments

Check Also

Гэгээрэх боломж хэнд ч бий

  Хүн төрөлхтөн ертөнцийг хоёр чиглэлээр танисаар ирж. Нэг нь туршлага, баталгаа нотолгоонд тулгуурлан юмс …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!