Breaking News

Үхлийн тухай эргэцүүлэх

  • “Би энэ амьдралын эрх мэдэл, эрэмгий чадвар, элбэг баян, эрхэмсэг тансагт эс татагдан гэгээн билигт мэргэдийн мөрийг дагасан маань үхлийн тухай өчүүхэн эргэцүүлсний ач юм. Бусдад хэлэх үүнээс илүү увдис над үгүй билээ”
    Богд Зонхава
    “НОМЫН ҮҮДИЙГ НЭЭГЧ” шастираас.

  • Топу Лозава,
    “Хөөс мэт амь нас
    Хөсөр хаягдан замхардгийг саналгүй
    Хотолд дуурсган үйлдсэн буян
    Хоолны халбага төдий мөн.
    Олз, алдрын хуурмагийг таниагүй
    Ойворгон хүслийг орхиогүй бөгөөс
    Олон ард дээдлэн шүтлээ ч
    Омтгой шуналын боол мөн.
    Энэ амьжиргааг эрслэн орхилгүй
    Элдэв буяныг шамдан үйлдлээ ч
    Гар хоосон, нүцгэн хоцорно.
    Гай зовлонг хэрхэн барна?!
    Хорвоогийн чанарыг ухан ойлголгүй
    Хомхой шуналын мөрийг дагаваас
    Эрэмгий чадвартан хэний ч гэлээ
    Эцсийн зогсоол нь “худал хуурмаг”” хэмээн айлджээ.

Comments

comments

Check Also

Хуваргууд идээ, ундаар өлбөрөхийн зовлон үгүй

Шанзүн Ерва ламтан “Өлсөөд үхвэл ч үхье, хөлдөөд үхвэл ч үхье хэмээн зориг шуудран номыг …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!