Breaking News

Карагба гэвш

  • Карагба гэвш, “Үзлийн чанад хязгаарт хүрвээс үзэл бүхнээс чөлөөлөгдөнө. Бясалгалын чанад хязгаарт хүрвээс сэтгэлийн үйл бүхнээс чөлөөлөгдөнө. Явдлын чанад хязгаарт хүрвээс зөв, буруу бүхнээс чөлөөлөгдөнө. Туршлагын чанад хязгаарт хүрвээс туршлага бүхнээс чөлөөлөгдөнө” хэмээжээ.
  • Карагба гэвш өгүүлрүүн: “Сүжиггүй хүнд ямар ч эрдэм төрөхгүй. Сайн багшийг шүтэж шастрын утгыг судал! Хичээнгүй үгүй хүнд ямар ч эрдэм төрөхгүй. Хожмын үхлийг санаж хойргошиж залхуурахаа боль! Бардам дээрэнгүй хүнд ямар ч эрдэм төрөхгүй. Сэхүүн омгийг орхиж хүлцэнгүй дарууг сахь! Энэ 3 номыг бясалгаваас Ширвакын ч, Бодисатвын ч, Нууц тарнийн ч суурь болно. Товчхондоо, эрдэм бүхний суурь болно”
  • “…Чи төгс гэгээрэлд зорьж санваарыг сахисан бөгөөс багш ба бурхадын өмнө юуг амлаж хэрхэн тангаргалснаа сана! Давшгүй хүнд бэрхшээлтэй учрахын цагт тэсвэр алдан элдвийг бүү тооч! “Хэцүү хэдий ч хийх ёстой” хэмээн хатууж! Хэцүү, хялбарын тооцоог анхлан ам авахын өмнө хийх хэрэгтэй атал ам авч санваар сахисны хойно няцваас багш болон бурхадыг хуурсан болох тул хэцүү байлаа ч бүтээх ёстойгоо л сана!…”

    (Их богд Адиша аглаг Ерва уулын агуйд номыг бясалган суух цагтаа Олгод нутгаас ирсэн Ешэй Варва-д айлдсан сургаалаас)

Comments

comments

Check Also

Хуваргууд идээ, ундаар өлбөрөхийн зовлон үгүй

Шанзүн Ерва ламтан “Өлсөөд үхвэл ч үхье, хөлдөөд үхвэл ч үхье хэмээн зориг шуудран номыг …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!