Breaking News

НИЙТЛЭЛ

ИХ ХҮРЭЭНИЙ АЛДАРТ 5 АГВААН

ИХ ХҮРЭЭНИЙ АЛДАРТ 5 АГВААН Таван Агваан дэг сургууль, игчааг хөгжүүлсэн нь IV болон V Жавзандамба хутагт нарын Их Хүрээний сургалтын тогтолцоо бүрэлдэн хөгжих үйл хэрэгт хувь нэмэр оруулсан олон эрдэмтэн лам нар байдаг. Тэдгээрээс багш шавийн холбоотой таван Агвааны түүхийг тодруулах замаар сургалтын сурах бичиг, эрдэм ухаан хэрхэн хөгжсөнийг харуулъя. 1779-1838 онд амьдарч байсан Хамба номун хан Агваанхайдав төвд …

Read More »

1936 оны “Лам нарын сэтгүүл”-ийн 1-р хэвлэлд гарсан өгүүллээс…..

5. Шашин төрийг тусгаарласаны ба лам нарын харилцааны тухай, улсын засгийн бодлого 1. Шашин төрийг тусгаарласан тухай Манай Монгол ард улс бүгд найрамдах засгийг тогтоож үндсэн хуулийг батлан нийтэлсээр даруй арван хоёр жил болжээ. Үүнд лам нарын тухай тусгаар зүйл ангиар бэлхэнээ тодорхойлогдож дараа мөн уг зүйлийн үг үсгийн утга санааг нэмэн тайлбарлаж хэдэн удаа жич гаргасан нь, хэн алины …

Read More »

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба лам, номч мэргэн гавж, Самаагийн Гомбожав

Эрхэм уншигч танаа энэ удаа бид Монголын бурханы шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба лам, номч мэргэн гавж, Самаагийн Гомбожавын (1901-1980) намтарыг толилуулж байна. Энэхүү намтар зохиолыг Монголын нэртэй түүхч, академич Хөдөөгийн (Дамдины) Пэрлээ, хамба ламтныг амьд ахуй цагт 1974 онд зохиожээ. Нэрт эрдэмтэн хүмүн, хамба ламын намтарыг сэрүүн тунгалаг ахуйд нь бичсэн явдал нь гавж Гомбожав, Монголын шашин, соёлын …

Read More »

Вон-Юу

Хувраг Вон-юу,Үй-сан хэмээх хоёр анд 661 онд одоогийн Солонгос улсаас Тан улсруу Буддын номонд суралцахаар аян замд гарчээ. Замд харанхуй болж дээр бороо орсноор хоёул нэгэн агуйд борооноос хорогдон хоног төөрүүлэхээр болжээ. Шөнө ам цангасан Вон-юу хувраг харанхуйд нэгэн аяга олж ойролцоох уснаас хутган уугаад сайхан зөөлөн ус хэмээн бодон нойрсов. Өглөө хоёул сэрээд харахад хоног төөрүүлсэн агуй нь агуй …

Read More »

Буддагийн 32 лагшин 80 найраг

Будда нарын эрхшээх ёстой бие лагшингийн өвөрмөгц байдлыг тоймлон 32 төрөл, нарийвчилан 80 төрлөөр тоолдог бөгөөд үүнийг 32 лагшин, 80 найраг хэмээдэг. Буддагийн 32 лагшин өлзий бүрдсэн энэхүү байдал нь урд төрлийн буянт сайн үйлийн үр хэмээсэн байдаг. 500 төрлийн урдаас зургаан билиг барамидаар замнаж, сайн буяны шалтгаан бүрдсэнээр төрөл хойтдоо хүний биеийг олж төрөхдөө өвөрмөгц өлзий төгс бие цогцосыг …

Read More »

Гэгээрэх боломж хэнд ч бий

  Хүн төрөлхтөн ертөнцийг хоёр чиглэлээр танисаар ирж. Нэг нь туршлага, баталгаа нотолгоонд тулгуурлан юмс үзэгдлийн шинж чанарыг судалдаг шинжлэх ухаан хэмээгддэг арга зүй, нөгөө нь бясалгал үүссэн цагаас бий болсон нууц (эзотерик) хэмээн нэрлэгддэг, юмс үзэгдлийн мөн чанарыг судалдаг Дорнын эрдэм ухаан юм. Нууц эрдмийг хүн гаднаас олж авдаг бөгөөд түүнийг эзэмших арга Дорно дахинд анх түрүүн бий болж, …

Read More »

Түүхийн хар толбо:“1932 оны бослого”

ХХ зууны Монголын түүхэн дэх одоо хэр нь бүрхэг, орхигдсон, тойрч дөлдөг  олон асуудлын нэг нь “1932 оны зэвсэгт бослого” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн учир битүүлэг үйл явдал юм.  Монголын түүх бичлэгт дээрх үйл явдлыг “лам нарын эсэргүү бослого”, “хувьсгалын эсрэг лам нарын бослого”, “эсэргүү хөдөлгөөн”, “иргэний дайн”, “ардын бослого”, “зэвсэгт бослого”, “зүүнтний бодлогыг эсэргүүцсэн ард түмний хөдөлгөөн” зэрэг олон янзаар …

Read More »

Далай лам “би өглөө бүр үхэлд бэлддэг

Шашин шүтлэг, нас хүйс ялгаагүй дэлхийн олон сая хүний хайр, хүндэтгэлийг хүлээсэн хүн бол яах аргагүй Буддын шашны тэргүүн, Түвдийн төрийн удирдагч XIV Далай лам Цэцэн Жамбал Нагваан Иш Дэнзэн Гочоо билээ. Түүний хэлсэн үг, дэвшүүлсэн санаа эдийн засаг, улс төр, урлаг гээд бүх л салбарт үнэ цэнэтэй байдаг. Бурхны шашин шүтдэггүй нэгэн байлаа ч барааг нь холоос ч болов …

Read More »

Хорин нэгэн дара эхийн мөргөлт магтаал хэмээх оршвой

Орны дээд Боталад Ногоон ТАМ үсгээс хувилж Авидаар тэргүүнээ чимсэн Гурван цагийн бурхадын үйлч эх Дара эх нөхөр сэлт залран соёрх. Тэнгэр хийгээд асүрийн титэмийг Хоёр өлмий лянхуадаа сөгдүүлэн Үгээгүү бүхнээс дийлэн зохиогч эх Гэтэлгэгч эхдээ мөргөмүү. Ом гэтэлгэгч хутагт дара эхэд мөргөмүү. Мөргөмүү, гэтэлгэгч баатар эх Нүд нь агшины гилбэлгэн адил эх Гурван ертөнцийн итгэлийн нүүрийн лянхуагийн Олон туурцагаас …

Read More »

Буян хийх 7 мөрдлөгө

Сүсэгтэн олон та бүхэн доорхи 7 зүйлийн буян хураах аргыг анхааран сүм хийдэд эргэл мөргөл хийх, хурал ном айлтгуулан хуруулах, гэр орныхоо бурхан шүтээнд залбирал даатгал үйлдэхдээ мөрдлөг болгон ашиглахыг зөвлөж байна. Юуны өмнө буян хийхэд зөв сэтгэлийн үүднээс хийх нь нэн чухал. Учир нь таны хийж буй аливаа ажлын үр дүн анхны сэтгэлээс шууд хамааралтай байдаг. Тухайлбал та хэн …

Read More »
error: Content is protected !!