Breaking News

Гэрээс гарсан хувраг эрдэнэ

Үхлийн тухай эргэцүүлэх

“Би энэ амьдралын эрх мэдэл, эрэмгий чадвар, элбэг баян, эрхэмсэг тансагт эс татагдан гэгээн билигт мэргэдийн мөрийг дагасан маань үхлийн тухай өчүүхэн эргэцүүлсний ач юм. Бусдад хэлэх үүнээс илүү увдис над үгүй билээ” Богд Зонхава “НОМЫН ҮҮДИЙГ НЭЭГЧ” шастираас. Топу Лозава, “Хөөс мэт амь нас Хөсөр хаягдан замхардгийг саналгүй Хотолд дуурсган үйлдсэн буян Хоолны халбага төдий мөн. Олз, алдрын хуурмагийг …

Read More »

Гүн увидас

Жалсрай ринбочэ, “Эрхэм зарлигаар гэгээрэлд хүрэхэд Энэ насны жаргалыг бүтээх Энэлэлт хүслээс хортой нь үгүй. Элдэв аргаар үүнийг л тэвч! Оломгүй их буян үйлдэвч Олхиогүй энэ шуналтай холилдвоос Амтат идээг бөөлжисөнд хутгахчлан Алив сайныг муутгах нь гарцаагүй. Багш, нөхөд, садангууд тэмцэлдэн Башир заль, хилэнцээс цээрлэлгүй Эндлийг үл тоон эд хөөх нь Энэ насны шуналаар солиорсных. Бусдын баялагийг дарахын тулд Булай …

Read More »

Эхлээд орчлонгоос гансрах…

Ратнакута сударт: “Санаа зорилгын үндэснээс Сансар, нирваан цэцэглэнэ. Зориг хүслийн үйлээс Зохилдох үр ургана”, Чаряаватара шастрад: “Буяны зүг бүхний ёзоор нь Бишрэл хэмээн Шакяамүни айлдсан” хэмээн өгүүлжээ. Энэ зарлигууд, нэгэн үзүүрт сэтгэлээр дуршин зорьж бишрэн дээдлэж хичээвээс гайхамшигт үрийг олдгийн жам ёсыг сурган өгүүлснээс биш амьжиргаа баялгийг хөөцөлдөхийн дашрамд гэгээрлийн үйл хэргийг бүтээх тухай айлдаагүй юм. Их, дунд, бага 3 …

Read More »

Карагба гэвш

Карагба гэвш, “Үзлийн чанад хязгаарт хүрвээс үзэл бүхнээс чөлөөлөгдөнө. Бясалгалын чанад хязгаарт хүрвээс сэтгэлийн үйл бүхнээс чөлөөлөгдөнө. Явдлын чанад хязгаарт хүрвээс зөв, буруу бүхнээс чөлөөлөгдөнө. Туршлагын чанад хязгаарт хүрвээс туршлага бүхнээс чөлөөлөгдөнө” хэмээжээ. Карагба гэвш өгүүлрүүн: “Сүжиггүй хүнд ямар ч эрдэм төрөхгүй. Сайн багшийг шүтэж шастрын утгыг судал! Хичээнгүй үгүй хүнд ямар ч эрдэм төрөхгүй. Хожмын үхлийг санаж хойргошиж залхуурахаа …

Read More »

Шуналын ороонгыг таслагч

…Эрт мянганы тэртээ Энэтхэг, Төвдөд заларсан Эрдмийн оргил мэргэдтэй Учирсан бөгөөс юутай сайхан гэж Учиргүй их мөрөөдөж Учраагүйдээ гутардаг атлаа Суут тэдний зүрхнээс ирсэн Сургаалыг ёсчлон бясалгадаггүй Үхээнц хуурмаг чиний Үзэл, явдал зөрөлдөж байна. Оройн дээд Бүдда Одоо дахин заларлаа ч Урьд мэргэдийн айлдсан Увдис эдгээрээс илүү Утгыг яахин айлдах билээ! Гэгээн дээдэс юу айлдсан? Гарын авлагыг хэрхэн зохиосон? Тэр …

Read More »

Зөвхөн сэтгэлээ номхтог

“НОМЫН ҮҮДИЙГ НЭЭГЧ” шастраас: “Донгон ламтан “Бид мэтийн их бясалгагч нарын хувьд гэвэл, ширмэл зузаан жанч нөмрөөд Арүрийн эрх нэгийг бариад болжморын мөр ярайсан бясалгалын гэртээ бясалгалыг үйлдэн суух ёстой атал хэрэггүй өчүүхэн хөвгүүдэд хичээл заан суудгийг маань Жэрчэнбо багш таалдаггүй юм. Түүнийхээр бол би ч галзуу юмуу даа” хэмээн айлджээ. Замба Жарэ ламтан “Хаврын үрийг суулгалгүй намрын тариаг эгээрэгч …

Read More »

Хуваргууд идээ, ундаар өлбөрөхийн зовлон үгүй

Шанзүн Ерва ламтан “Өлсөөд үхвэл ч үхье, хөлдөөд үхвэл ч үхье хэмээн зориг шуудран номыг үйлдвээс өлсөж үхэхгүй нь гарцаагүй, хөлдөж үхэхгүй нь гарцаагүй” хэмээн айлдсан байна. “ЭНЭРЛИЙН ЦАГААН ЛЯНХУА” шастраас: “… Урьд, ялгуусан Бүдда бодь сэтгэлийг бясалган ахуй цагтаа “Миний шашинд орж ал шарын тэмдэг төдийг барьсан хуврагууд идээ, ундаар өлбөрөхийн зовлонд унах болвоос миний гэгээрэл хуурмаг явдал болно. …

Read More »

Номын үүдийг яаж нээхэв

“НОМЫН ҮҮДИЙГ НЭЭГЧ” хэмээх шастраас “…Бодова ламтан, “Шүдгүй ч буйлаараа хэмлэ!” хэмээжээ. Тиймээ, хичнээн хичээгээд номын утгыг ойлгохгүй байлаа ч “Юутай ч атугай ойлгох л болно” гэсэн чин сэтгэл буй бөгөөс түүнд эрдэм төрчихөөд байгаа нь тэр юм. Түүний сэтгэлд шашин мэндлэчихээд байгаа нь тэр юм. Мөн, “Энэ насанд Их Хөлгөний мөрийг хүртэл судла! Их Хөлгөний мөрийн хөрөнгө төдийг тавиад …

Read More »

Буяны дөрвөн үндсэн төлөв

Буян (Санс: Kushala, Төвд: dGe-ba) гэдэг нь амар жаргалангийн үндэс болсон сэтгэлийн зүйл болоод сэтгэл, авъяас, бие, хэлний үйлийг илэрхийлсэн цогц ойлголт юм (Сэтгэлийн зүйл гэдэг нь “Гол сэтгэл”-тэй зэрэгцэн үүсэх дагалдагч оюун санаанууд юм. Шастрад, сэтгэл ба сэтгэлийн зүйлсийг хаан ба түшмэдтэй зүйрлэсэн байдаг) Буяны дөрвөн үндсэн төлөв бий. 1. Мөн чанарын буян (Санс: Svabhavakushala, Төвд: Ngo-bo nyid-kyi dge-ba) …

Read More »

8-н чөлөө, 10-н учрал

“Чандмань эрдэнээс ч эрхэм чөлөөт хүмүүн заяа Чаравхийн түргэн замхрах нь огторгуйн гялбаа адил. Чухам чөлөө үүнийг дахин олохуйяа бэрх Тэр жамыг санан энэ ертөнцийн ажлыг Тарианы хальс адилаар хөсөр хийсгэж орхиод Дотоод шимийг авахад өдөр шөнөгүй шамдалтай” хэмээн Богд Зонхава “Бодь мөрийн зэргийн хураангуй утга”-даа айлдсан байна. Энэ зарлигт, эрдэнэт хүний биеийг хэрхэн үнэлдэг Буддист үнэлэмжийг үзүүлжээ. “Бодь мөрийн …

Read More »
error: Content is protected !!